A. Тарвас

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэг нартай өдөр Пит, Билл хоёр тарвас худалдаж авахаар шийджээ. Тэр хоёр өөрсдийнхөө үнэлэмжээр гарсан хамгийн том, бас гүйцэд боловсорсныг нь сонгосон. Тарвасыг жигнэж үзэхэд $w$ килограмм жинтэй байсан гэнэ. Тэгээд тэр хоёр гэрлүүгээ хариад, маш их цангаж байсан учраас тарвасаа хуваагаад идэхээр болжээ. Гэвч тэдэнд нэг асуудал тулгарсан юм.

Пит, Билл хоёр тэгш тоонд дуртай учраас тарвасыг тэгш тоон жинтэй $2$ хэсэгт хуваахыг хүсч байгаа. Тэгэхдээ хуваасан $2$ хэсэг заавал адилхан жинтэй байх албагүй. Хөвгүүд нилээд ядарчихсан байгаа болохоор хурдхан л идэж эхлэхийг хүсч суугаа тул чиний тусламж тэдэнд хэрэг болсон юм. Тэдний шаардлагад нийцэхээр тарвасыг хувааж болох эсэхийг олоорой. Мэдээж, хуваасан хэсэг сөрөг жинтэй байж болохгүй.

Оролт

Эхний (бас сүүлийн) мөрөнд хөвгүүдийн худалдаж авсан тарвасны жин $w$ ($1 ≤ w ≤ 100$) өгөгдөнө.

Гаралт

Хэрвээ тарвасыг 2 тэгш жинтэй хэсэгт хувааж чадах бол "YES", эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
8
Гаралт
YES

Тэмдэглэл

For example, the boys can divide the watermelon into two parts of 2 and 6 kilos respectively (another variant -- two parts of 4 and 4 kilos).

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...