Codeforces Round #803 (Div. 2)
04:56:30 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
A. Хуудаснууд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Анита Вэб сайт хийж байгаа бөгөөд хуудаслалтын асуудалтай тулгарчээ. Түүний сайт $1$-ээс $n$ хүртэл дугаарласан $n$ хуудастай. Хэн нэг нь одоо $p$-р хуудсанд байгаа гэж бодъё. Тэгвэл дараах байдлаар хуудасны мэдээлэл харагдана:
<<
$p-k$, $p-k+1$, ..., $p-1$, $(p)$, $p+1$, ..., $p+k-1$, $p+k$ >>
Хэн нэгэн "<<
" товчин дээр дархад хуудас $1$-р хуудас руу үсэрдэг. Мөн ">>
" товчин дээр дархад $n$-р хуудас руу үсэрнэ. Мэдээж хэрэг тоонууд дээр дархад тухайн харгалзах хуудаснууд руу үсэрнэ.
Хуудаслалтанд дараах хэдэн нэмэлт нөхцлүүд байгаа:
- Хэрвээ $1$-р хуудсанд байгаа бол "
<<
" товч харагдах ёсгүй. - Хэрвээ $n$-р хуудсанд байгаа бол "
>>
" товч харагдах ёсгүй. - Хэрэв хуудасны дугааруудад $1$-ээс бага, $n$-ээс их тоо байвал харагдах ёсгүй. Та өөр сайтуудаас хуудаслалтын зарим нэг жишээг харж болно. Одоо тэгээд үүнийг програмчилцгаая.
Оролт
Нэг мөрөнд $n$, $p$, $k$ ($3 ≤ n ≤ 100$; $1 ≤ p ≤ n$; $1 ≤ k ≤ n$) гурван бүхэл тоог оруулна.
Гаралт
Хуудаслагдсан байгаагаар хэвлэнэ. Гаралтын хэлбэр нь жишээ тестийнх шиг байна.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
17 5 2
Гаралт
<< 3 4 (5) 6 7 >>
Оролт
6 5 2
Гаралт
<< 3 4 (5) 6
Оролт
6 1 2
Гаралт
(1) 2 3 >>
Оролт
6 2 2
Гаралт
1 (2) 3 4 >>
Оролт
9 6 3
Гаралт
<< 3 4 5 (6) 7 8 9
Оролт
10 6 3
Гаралт
<< 3 4 5 (6) 7 8 9 >>
Оролт
8 5 4
Гаралт
1 2 3 4 (5) 6 7 8