Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
J. Үгийн алдаа засах
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петя компьютерийн гар ашиглан бичихдээ дандаа илүү товч дарж илүү үсэгтэй үг бичдэгээ анхаарлаа. Мэдээж зөв бичгийн дүрмийн систем түүний эдгээр үгүүдийн доогуур зурах бөгөөд тэдгээр үг бүр дээр дарж зөв хувилбарыг нь сонгох ёстой болдог. Петя өөрөө алдаагаа засахаас залхаж, үгнүүд өөрсдөө засагддаг функц зохиохоор шийдэв. Петягийн шинжилж эхлэснээр бичсэн үгээс нэг үсэг дараад толь бичгэнд байдаг үгтэй тааруулахад ихэнх тохиолдолд болж байжээ. Тиймээс Петя эхлээд бяцхан зорилт тавив: түүний бичсэн үг болон толь бичгийн нэг үгийг хэвлэх бөгөөд эхний үгээс нэг үсгийг нь хасаад хоёрдахь үгийг гаргах хэрэгтэй. Одоо энэ нь Петягийн хувьд тийм ч амархан хариулах зүйл биш, тэр аль үсгийг нь арилгах хэрэгтэй вэ?
Оролт
Оролт нь Латин цагаан толгойн жижиг үсгээс бүрдэх хоёр тэмдэгт мөрөөс бүрднэ. Тэдний урт $1$-ээс $10^6$-ын хооронд байх ба эхний тэмдэгт мөр хоёрдахь тэмдэгт мөрөөс яг $1$ тэмдэгтээр илүү байна.
Гаралт
Эхний мөрөнд эхний тэмдэгт мөрөөс нэг тэмдэгтийг хассаны дараа хоёр дахь тэмдэгт мөр гарч болох боломжийн тоог гаргана. Дараагийн мөрөнд уг хасах боломжит тэмдэгтүүдийн байрлал болох тоонуудыг зайгаар тусгаарлан өсөх эрэмбээр гарга. Байрлал $1$-ээс эхлэн дугаарлагдна. Хэрвээ эхний тэмдэгт мөрөөс нэг үсэг арилгаад хоёрдахь тэмдэгт мөрийг гаргах боломжгүй бол $0$ гэсэн ганц тоог гарга.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
abdrakadabra abrakadabra
Гаралт
1 3
Оролт
aa a
Гаралт
2 1 2
Оролт
competition codeforces
Гаралт
0