H. Үржүүлэхийн хүрд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя тооллын систем сурч байна. Тэр нэмэх хасахын тэмдэглэгээг аль хэдийн өөр өөр суурьтай тооллын системүүдэд ашиглаж сурсан боловч үржүүлэхийн тэмдэг рүү ороход нилээн ярвигтай болж эхлэв. Том тоонуудыг үржүүлэхийн тулд үржүүлэхийн хүрд цээжлэх ёстой. Харамсалтай нь хоёрдугаар ангид зөвхөн аравтын тооллын системд үржүүлэхийн хүрдийг цээжилдэг (зарим сурагчид үүнийг бүр нэгдүгээр ангидаа цээжилсэн байдаг) байв. Петяд $k$ суурьтай тооллын системд үржвэрийн хүрд хийхэд нь туслана уу.

Оролт

Эхний мөрөнд тооллын системийн суурь болох $k$ ($2≤k≤10$) тоо байрлана.

Гаралт

$k$ суурьтай тооллын систем дэх үржүүлэхийн хүрдийг гаргана уу. Уг хүрд нь $k-1$ мөр, $k-1$ баганаас бүрднэ. $i$-р мөр $j$-р баганын огтлолд $i$ болон $j$ тооны $k$ суурьтай тооллын систем дэх үржвэр тоо байна. Мөр бүрийн хувьд тоонууд хоорондоо хэдэн ч хоосон зайгаар тусгаарлагдсан байж болно (жишээнээс харахад илүү хоосон зайтай байж болох нь тодорхой харагдна).

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
10
Гаралт
1  2  3  4  5  6  7  8  9
2  4  6  8 10 12 14 16 18
3  6  9 12 15 18 21 24 27
4  8 12 16 20 24 28 32 36
5 10 15 20 25 30 35 40 45
6 12 18 24 30 36 42 48 54
7 14 21 28 35 42 49 56 63
8 16 24 32 40 48 56 64 72
9 18 27 36 45 54 63 72 81
Оролт
3
Гаралт
1  2
2 11
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...