D. Кубэн гариг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Манай орчлон ертөнцөөс байж болох бүх зүйлийг олж болно. Кубэн гариг зөв олон талст одыг тойрон эргэдэг. Кубэн гариг нь $(0,0,0)$ ба $(1,1,1)$ цэгүүд дээр эсрэг оройнууд нь байрлах ба ирмэгүүд нь координатын тэнхлэгүүдтэй параллел байх куб хэлбэртэй. Энэ гариг дээр хоёр ялаа амьдардаг. Тэд одоо кубэн гаригийн хоёр ялгаатай орой дээр сууж байна. Тэд ижил нэг талс дээр орших хоёр цэг дээр сууж байсан бол бие биенээ харах боломжтой.

Оролт

Эхний мөрөнд эхний ялааны координат болох гурван бүхэл тоо ($0$ эсвэл $1$) зайгаар тусгаарлагдан, хоёрдугаар мөрөнд хоёрдахь ялааны координат мөн адилаар өгөгднө.

Гаралт

Ялаанууд бие биенээ харахаар байрлаж байвал $YES$ гэж гарга. Бусад үед $NO$ гэж гарга.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
0 0 0
0 1 0
Гаралт
YES
Оролт
1 1 0
0 1 0
Гаралт
YES
Оролт
0 0 0
1 1 1
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...