Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
A. Жорж ба нойр
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Жорж өглөө сэрээд дижитал цагнаасаа одоогийн $s$ цагийг хардаг. Үүнээс гадна Жорж $t$ цаг унтсанаа мэддэг.
Жоржд тусал! $s$ ба $t$ цагууд өгөгдсөн бол Жоржийн унтахаар явсан $p$ цагийг тодорхойлдог програм бичнэ. Жорж одоогийн цагтай харьцуулвал өчигдөр унтахаар явсан байж болохыг анхаараарай (хоёрдугаар жишээг харна уу).
Оролт
Эхний мөр нь "$hh:mm$" хэлбэрийн тэмдэгт мөр буюу одоогийн $s$ цагийг агуулна. Хоёр дахь мөр нь "$hh:mm$" хэлбэрийн $t$ цагийг агуулна. Энэ нь Жоржийн унтсан хугацаа. Оролт нь $00 ≤ hh ≤ 23$, $00 ≤ mm ≤ 59$ байх 24 цагийн форматаар зөв цаг агуулж байгаа нь баталгаатай юм.
Гаралт
Нэг мөрөнд $p$ цагийг хэвлэнэ. Энэ нь Жоржийн орлуугаа явсан цаг бөгөөд оролттой ижил форматтай байна.
Орчуулсан: Даариймаа
Жишээ тэстүүд
Оролт
05:50 05:44
Гаралт
00:06
Оролт
00:00 01:00
Гаралт
23:00
Оролт
00:01 00:00
Гаралт
00:01
Тэмдэглэл
Эхний жишээнд Жорж "$00:06$" цагт орлуугаа явсан. Цагийг зөвхөн "$00:06$" форматаар хэвлэх ёстойг анхаарна уу. Тийм учраас "$0:06$", "$00:6$" болон бусад хариултуудыг буруу гэж үзэх болно.
Хоёр дахь жишээнд Жорж өчигдөр унтахаар явсан.
Гурав дахь жишээнд Жорж унтахаар яваагүй.