C. Арифметик прогресс

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Арифметик прогресс гэж юу болохыг бүгд мэддэг. $n$ урттай доорх нөхцөлийг хангах $a_1, a_2, ..., a_n$ дарааллыг арифметик прогресс гэдэг.

$a_2 - a_1 = a_3 - a_2 = a_4 - a_3 = ... = a_{i + 1} - a_i = ... = a_n - a_{n - 1}.$ Жишээ нь [1, 5], [10], [5, 4, 3] дарааллууд арифметик прогресс ба [1, 3, 2], [1, 2, 4] дарааллууд биш юм.

Александрт тус бүр нь өөрийн гэсэн тоотой $n$ ширхэг карт байгаа. Артур түүнд нэг тоотой карт бэлэглэх гэж байгаа ба тэр эцэст нь нийт $n+1$ картан дээрх тоонууд нийлээд $n+1 $ урттай арифметик прогресс үүсгэдэг байлгахыг хүсчээ.

Артур картаа худалдаад авчихсан ч түүн дээр ямар тоо бичихээ шийдээгүй байна. Тэр ямар ямар тоо бичиж хүссэнээ гүйцэлдүүлэх боломжтойг олно уу.

Оролт

Эхний мөр картын тоо болох $n (1\le n\le 10^5)$ тоог агуулна. Дараагийн мөрөнд Александрын картан дээрх тоонууд өгөгдөнө.Тоонууд нь эерэг байх ба аль нь $10^8$-с хэтрэхгүй.

Гаралт

Артурт бичиж болох төгсгөлгүй олон тоо байвал "-1" гэж хэвлэ.

Үгүй бол эхний мөрөнд Артурт хэдэн ширхэг тоо бичих боломжтойг хэвлэ. 2 дахь мөрөнд Артурын бичиж болох тоонуудыг өсөх дарааллаар хэвлэ. Жич: хариу нь $10^8$-с их байж болох ба сөрөг тоо ч байж болно.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
3
4 1 7
Гаралт
2
-2 10
Оролт
1
10
Гаралт
-1
Оролт
4
1 3 5 9
Гаралт
1
7
Оролт
4
4 3 4 5
Гаралт
0
Оролт
2
2 4
Гаралт
3
0 3 6
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...