A. Ксениа ба Тавган жинлүүр

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ксениа тавган жинлүүртэй ба тодорхой тооны хоорондоо тэнцүү жин бүхий туухайнуудтай. Ксениа зарим туухайгаа жинлүүрийн тавагнууд дээр байрлуулчихсан ба тэрээр одоо үлдсэн бүх туухайнуудыг жинлүүр дээр тавихад жинлүүрийн 2 тал тэнцвэртэй болж чадах эсэхийг сонирхож байна. (Жинлүүрийн 2 тавган дээр адил жинтэй ачаанууд байхад тэнцвэртэй байна гэнэ.)

Оролт

Эхний мөрөнд жинлүүрийн байдлыг тодорхойлсон хоосон биш тэмдэгтүүдийн дараалал өгөгдөнө. Энэ дараалалд Англи том үсэг нь туухайг илэрхийлэх бол "|" тэмдэгт нь 2 тавгийг тусгаарлагчийг илтгэнэ. (Энэ тэмдэгт нь дараалалд ганц л тохионо.).Тусгаалагчаас өмнө гарсан тэмдэгтүүд жинлүүрийн зүүн тал дахь туухайнуудыг илтгэх бол баруун талын тэмдэгтүүд баруун талын туухайнуудыг төлөөлнө. 2 дахь мөрөнд хоосон биш Англи цагаан толгойн том үсэгнүүд өгөгдөнө. Эдгээр нь ашиглагдаагүй байгаа туухайнуудыг илтгэнэ.

Оролтон дахь Англи үсгүүд нь бүгд ялгаатай байх ба өөр ямар илүү тэмдэгт агуулахгүй

Гаралт

Тэнцвэр оруулах боломжгүй бол "Impossible" гэж хэвлэ. Үгүй бол оролтон дахь загвараар тэнцвэртэй жинлүүрийг дүрсэл.

Олон боломжит хариу байвал аль нэгийг нь л хэвлэхэд хангалттай.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
AC|T
L
Гаралт
AC|TL
Оролт
|ABC
XYZ
Гаралт
XYZ|ABC
Оролт
W|T
F
Гаралт
Impossible
Оролт
ABC|
D
Гаралт
Impossible
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...