B. Сережа болон шат

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сережа тоон дараалалд маш их дуртай. Ялангуяа шаталсан дараалалд.

$ i (1 ≤ i ≤ |a|)$ индекстэй $ a_1, a_2, ..., a_{|a|}$ дараалалын хувьд дараах нөхцөлийг хангасан байх ёстой.

$a_1 < a_2 < ... < a_{i - 1} < a_i > a_{i + 1} > ... > a_{|a| - 1} > a_{|a|}.$
Жишээлбэл: [1, 2, 3, 2] болон [4, 2] шаталсан дараалал. Харин [3, 1, 2] дараалалын хувьд биш.

Сережад $m$ элементтэй тоон дараалал өгөгдсөн. Энэ дараалалаас хамгийн урт шаталсан дарааллалыг гаргаж авахыг хүсчээ. Сережад тусла.

Оролт

Эхний мөрөнд $ m (1 ≤ m ≤ 10^5)$ тоо --- Сережад байгаа элементийн тоо. Дараагийн мөрөнд $m$ элементтэй $ b_i (1 ≤ b_i ≤ 5000)$ дараалал зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд шаталсан дараалалын урт. Дараагийн мөрөнд шаталсан дараалалыг зайгаар тусгаарлаж хэвлэ.

Орчуулсан: Хүрэлцоож

Жишээ тэстүүд

Оролт
5
1 2 3 4 5
Гаралт
5
5 4 3 2 1
Оролт
6
1 1 2 2 3 3
Гаралт
5
1 2 3 2 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...