A. Сережа ба угтвар

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сережа тоон дараалалд дуртай учраас доорх алгоритмаар шинэ дараалал бүтээхээр шийджээ.

Сережа цаас аваад $m$ ширхэг үйлдэл хийж өөрийн дарааллаа үүсгэжээ. Үйлдэл бүрдээ дарааллын төгсгөлд шинэ тоо нэмнэ эсвэл дарааллын эхний $l$ ширхэг элементүүдийг $c$ удаа дарааллын төгсгөлд бичнэ. Өөрөөр хэлбэл $a_1,a_2,...,a_n$энэ дарааллын хувьд 2 дахь үйлдлийг хийвэл $a_1,a_2,...,a_n[,a_1,a_2,...,a_l]$ (дөрвөлжин хаалтан дахь хэсэг $c$ удаа бичигдэнэ.) дараалал үүснэ.

Өдөр хоног улирч, Сережа ч дарааллаа бичиж дуусгажээ. Үүний дараа тэрээр зарим элементүүдийн мэдэхийг хүсчээ. Сережад тусална уу.

Оролт

Эхний мөрөнд үйлдлийн тоог илтгэх $m (1\le m \le 10^5)$ тоо өгөгдөнө. .

Дараагийн $m$ мөрөнд үйлдэл бүрдээ ямар үйлдэл хийснийг нь тодорхойлж өгнө. Мөрийн эхний тоо ямар төрлийн үйлдэл хийхийг нь тодорхойлно (1 or 2). 1 байвал дарааллын ард ямар нэгэн тоо нэмэх үйлдэл хийх ба энэ тохиолдолд тухайн мөрөнд дарааллын ард бичигдэх $x_i (1\le x_i\le 105)$ тоо өгөгдөнө. 2 байвал дарааллын эхний $l_i$ элементийг дарааллын хойно $c_i$ удаа бичих үйлдэл хийх ба , энэ тохиолдолд тухай мөрөнд $l_i,c_i (1\le l_i\le 10^5,1\le c_i\le 10^4)$тоонууд өгөгдөнө. $l_i (1\le i \le n)$ тоонуудын утга дарааллын уртаас ихгүй утгатай байна.

Дараагийн мөрөнд Сережагийн хэдэн ширхэг элементийн утгыг мэдэхийг хүсч байгааг илтгэх $n (1\le n\le 10^5)$ тоо өгөгдөнө. Дараагийн мөр нь Сережагийн мэдэхийг хүсч буй элементүүдийн дугаарууд өгөгдөнө. Энэ дугаарууд нь эрс өсөх дарааллаар өгөгдөнө.Эдгээр нь эерэг бөгөөд эцсийн дарааллын уртаас хэтрэхгүй байна. Хамгийн сүүлд үүсэх дарааллын элементүүд эхнээсээ төгсгөл хүртэл 1-ээс эхлээд дугаарлагдсан гэж үзнэ.

Жич: С++ хэл ашиглаж байгаа бол %lld тодорхойлогчийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. cin, cout стриймүүд эсвэл %I64d тодорхойлогчийг ашиглана уу.

Гаралт

Сережагийн олохыг хүсч буй элементүүдийг олж хэвлэнэ үү. (Оролтонд өгөгдсөн дарааллын дагуу)

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
6
1 1
1 2
2 2 1
1 3
2 5 2
1 4
16
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Гаралт
1 2 1 2 3 1 2 1 2 3 1 2 1 2 3 4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...