Codeforces Global Round 13
19:00:10 |
Kotlin Heroes: Practice 6
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
7 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
10 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
22 өдрийн дараа |
F. Ухаантай хүү
хугацааны хязгаарлалт 4 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нэг удаа Петя Вася хоёр "Smart Boy" гэх шинэ тоглоом зохиосон. Тэд тоглоомонд зориулж үгнүүдийн тодорхой бүрдлийг буюу толь бичгийг байрлуулсан. Толь бичигт ижилхэн үгүүд агуулагдаж болно.
Тоглоомын дүрэм нь: эхлээд эхний тоглогч толь бичгийн дурын үгийн дурын үсгийг ($1$ урттай үг) сонгоно тэгээд цаасан дээр бичнэ. Хоёрдугаар тоглогч уг үсэгний урд эсвэл хойно өөр нэг үсэг нэмж $2$ урттай үг үүсгэнэ. Тэгээд эхний тоглогчийн ээлж дахин ирэх ба тэр үгийн урд эсвэл хойно нь нэг үсэг нэмж $3$ урттай үг үүсгэх маягаар цааш үргэлжилнэ. Гэвч тоглогч дараах нөхцөлийг зөрчих ёсгүй: шинээр үүссэн үг толь бичиг дэх ямар нэг үгийн дэд тэмдэгт мөр байх ёстой. Одоо байгаа үгэн дээр нөхцөлийг зөрчихгүйгээр үсэг тавьж чадахааргүй болсон тоглогч хожигдоно.
Мөн хэрвээ нэг ээлжийн төгсгөлд тодорхой тэмдэгт мөр буюу $s$ цаасан дээр бичигдсэн байвал ээлж нь дуусч буй тоглогч дараах томьёогоор тооцоолоод гарсан оноог авна:
энд
нь $1$-с эхлэн дугаарлагдсан Латин цагаан толгой дахь $c$ тэмдэгтийн дарааллын дугаар байна. Жишээлбэл
, ба
байна.
нь $s$ мөр тэмдэгт мөр хэлбэрээр ядаж нэг удаа тохиолдох толь бичгийн үгүүдийн тоо байна.
Таны ажил бол тоглоомын ялагч мөн эцсийн оноог олох юм. Тоглогч бүр хамгийн тохиромжтойгоор тоглох ба хожихыг оролдсон ихэнх оролдлого нь өөрийн оноог хамгийн их байлгах тэгээд өрсөлдөгчийн оноог хамгийн бага байлгах зорилготой байна.
Оролт
Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ байх буюу толь бичигт байрласан үгсийн тоо юм $(1 ≤ n ≤ 30)$. Дараагийн $n$ мөрөнд толь бичгийн үгс байх ба нэг мөрөнд нэг үг байна. Эдгээр мөрүүд хоосон биш байх ба зөвхөн $30$ тэмдэгтээс уртгүй Латин жижиг үсгүүдээс бүрдэнэ. Жагсаалтанд адилхан үгс байж болно.
Гаралт
Гаралтын эхний мөрөнд хожих хүнийг илэрхийлэх "First" эсвэл "Second" тэмдэгт мөрийг хэвлэ. Хоёр дахь мөрөнд тоглоомын төгсгөлийн эхний ба хоёр дахь тоглогчдын онооны тоог хэвлэ. Тоонуудыг зайгаар тусгаарла.
Орчуулсан: Г.Мэндбаяр
Жишээ тэстүүд
Оролт
2 aba abac
Гаралт
Second 29 35
Оролт
3 artem nik max
Гаралт
First 2403 1882