Codeforces Round #803 (Div. 2)
04:38:09 |
Codeforces Round #804 (Div. 2)
6 өдрийн дараа |
B. Шатар
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
$8 × 8$ хэмжээтэй шатрын хөлөг дээр нэг тэрэг, нэг морь байрлаж байв. Тэдний байрлал мэдэгдэж байлаа. Тэд биенээ шууд идэхээргүйгээр байрласан байна.
Таны даалгавар бол өөр нэг морийг хэдэн янзаар, хөлөг дээрх гурван дүрс нэг нь нөгөөгөө заналхийлэхгүй байхаар байрлуулж болохыг олох юм. Шинэ дүрсийг заавал хоосон нүдэнд байрлуулна.
Оролт
Оролтын эхний мөрөнд тэрэгний байрлал байна. Үүнийг $2$ урттай тэмдэгт мөрөөр илэрхийлнэ. Түүний эхнийх нь $a$-аас $h$ хүртэлх Латин цагаан толгойн жижиг үсэг, хоёрдахь тэмдэгт нь $1$-ээс $8$ хүртэлх тоо байх юм. Үүнтэй адилаар хоёрдугаар мөрөнд морины байрлалыг агуулна. Тэдний байрлал давхцахгүй.
Гаралт
Хэдэн янзаар байрлуулж болохыг илэрхийлэх ганц тоог хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
a1 b2
Гаралт
44
Оролт
a8 d4
Гаралт
38