Codeforces Global Round 13
3 өдрийн дараа |
Kotlin Heroes: Practice 6
5 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
5 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
9 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
12 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
24 өдрийн дараа |
A. Арми
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бэрландын батлан хамгаалах армийн систем $1$-ээс $n$ хүртэлх натурал тоогоор дугаарлагдсан $n$ цолноос бүрддэг, энд $1$ нь хамгийн бага, $n$ нь хамгийн том цол байна.
$i$-р цолноос $i+1$-р цол болж ахихад $d_i$ жил шаардлагатай. $i$ цолыг авахдаа өмнөх $i-1$ цолыг бүгдийг аваагүй байж болохгүй.
Вася саяхан $a$ цолыг шинээр авсан, гэхдээ тэр $b$ цолыг авахыг мөрөөдөж байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлж чадах хүртэл хэдэн жил армид ажиллах хэрэгтэйг олно уу.
Оролт
Оролтын эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($2 ≤ n ≤ 100$) өгөгднө. Хоёрдугаар мөрөнд $n-1$ ширхэг бүхэл тоо $d_i$ ($1 ≤ d_i ≤ 100$) байрлана. Гуравдугаар мөрөнд хоёр бүхэл тоо $a$, $b$ ($1 ≤ a < b ≤n$) өгөгднө.
Гаралт
Вася $a$ цолноос $b$ цол хүртэл өсөхийн тулд хэдэн жил шаардлагатайг илэрхийлэх бүхэл тоог хэвлэ.
Орчуулсан: Sugardorj
Жишээ тэстүүд
Оролт
3 5 6 1 2
Гаралт
5
Оролт
3 5 6 1 3
Гаралт
11