E. Шинэ жилийн гацуурны чимэглэл

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Зөвлөлт засгийн үед Орос улсад зул сарын баярыг тэмдэглэдэггүй байлаа. Тийм ч болохоор зул сар, Шинэ жилийн баярыг Оросод хамтатган тэмдэглэдэг юм. Энд гацуур модтой, өвлийн өвгөн аавтай байх ба гэр бүлээрээ оройн зоог барьж, улс даяараа баярлан цэнгэдэг юм. Гацуур модоо худалдан аваад гэр бүлээрээ чимэглэх нь энэ баярын нэгэн уламжлал билээ. Бид Кодфорсийнхон ч нэг том гэр бүл учраас хамтдаа гацуур модоо чимэглэнэ гэж итгэж байна.

Манай чимэглэл нийт $n$ ширхэг, бүгд олон өнцөгт хэлбэртэй өнгөт цааснууд юм. Чимэглэлүүд дараах зураг дээр үзүүлсэн шиг болно. $i$-р чимэглэл нь ($0, 0$), ($0, y_0$), ($1, y_1$), ($2, y_2$), ... , ($k, y_k$), ($k, 0$) цэгүүд дээр өнцөгтэй байна. Бүх чимэглэл яг $k$ өргөнтэй.

$1$ дугаартай чимэглэл (зураг дээр улаан өнгөтэй) хамгийн наад талд байгаа тул бид бүтнээр нь харж чадна. $-2$ дугаартай чимэглэл (зураг дээр шар өнгөтэй) улааны цаана байна (наад талд нь улаан халхалж байгаа тул бид үүнийг бүтнээр нь харж чадахгүй) гэх мэтээр явах нь. Программистууд модоо чимэглэх үедээ чимэглэл бүрийн ямар хэсгийг хүмүүс харж чадахыг мэдэхийг хүсчээ.

Оролт

Эхний мөрөнд $n$, $k$ ($1 ≤ n, k ≤ 300$) тоо байрлана. Дараагийн $n$ мөр бүрт олон өнцөгтийг илэрхийлэх $k+1$ тоо байна. $i$-р мөрөнд олон өнцөгт ($0, 0$), ($0, y_0$), ($1, y_1$), ($2, y_2$), ... , ($k, y_k$), ($k, 0$) цэгүүдийг дайрахыг илэрхийлэх $y_{i,0}, y_{i,1}, ... , y{i,k}$ ($1≤ y_{i,j} ≤ 1000$) тоонууд байрлана.

Гаралт

Олон өнцөгтүүдийн харагдах талбайг илэрхийлэх нийт $n$ бодит тоог хэвлэ.

Таны хариу зөв хариунаас абсолют зөрүүгээрээ $10^{-4}$-с ихгүй байвал зөвд тооцно.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
2 2
2 1 2
1 2 1
Гаралт
3.000000000000
0.500000000000
Оролт
1 1
1 1
Гаралт
1.000000000000
Оролт
4 1
2 7
7 2
5 5
6 4
Гаралт
4.500000000000
1.250000000000
0.050000000000
0.016666666667
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...