B. Шинэ жилийн бэлэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Шинэ жил айлчлан ирж байна. Тиймээс маш олон хүмүүс шинэ жилийн бэлэг бэлдээд завгүй байгаа. Василый бол зүгээр л нэгэн программер. Василый мөнгө хамгийн сайн бэлэг гэдгийг мэддэг. Тэрээр нэг мөрөнд зүүнээс баруун тийш $n$ ширхэг хоосон түрийвч байрлуулж $i$-дэх түрийвчинд $a_i$ мөнгө хийхээр шийджээ.

Василый үнэхээр завгүй нэгэн. Тиймээс мөнгөнүүдийг түүний робот ялгаж хийх ёстой. Эхэнд робот мөрийн эхэнд буюу хамгийн зүүн захад байрлана. Робот нь одоо байгаа түрийвчний яг зүүн талын түрийвчинд очих (хэрвээ тэнд түрийвч байвал), одоо байгаа түрийвчний яг баруун талын түрийвчинд очих (хэрвээ тэнд түрийвч байвал), мөн одоо ирсэн байгаа түрийвчинд нэг зоос хийх гэсэн $3$-н үйлдэл хийж чадна. Гэхдээ робот зоос хийх үйлдлийг дарааллан хийж чаддаггүй.

Василый удаан хүлээхийг хүсэхгүй байгаа ба өөрийн роботоо үүнд зориулж програмчлахыг хүсчээ. Түүнд туслана уу. Нийт хийгдэх үйлдлийн тоо $10^6$-с хэтрэхгүй байх ёстой.

Оролт

Эхний мөрөнд түрийвчний тоо $n$ $(2 ≤ n ≤ 300)$, дараагийн мөрөнд $a_1$, $a_2$, ... , $a_n$ $(0 ≤ a_i ≤ 300)$ өгөгдөнө. Энд $a_i$ нь үргэлж эерэг тоо байна.

Гаралт

Роботын гүйцэтгэх үйлдлийн дарааллыг хэвлэ. Хэрвээ зүүн талын түрийвч рүү шилжилт хийх бол "L", баруун талын түрийвчрүү шилжих бол "R", одоогийн түрийвчинд зоос хийх бол "P" үсгээр илэрхийлнэ.

Эдгээр үйлдлүүдийг хийж дууссаны дараа $i$-дэх түрийвч яг $a_i$ зоостой болсон байх ёстой. Хэрвээ олон хариу байгаа бол дурын нэгийг нь хэвлэ.

Орчуулсан: Говьхүү

Жишээ тэстүүд

Оролт
2
1 2
Гаралт
PRPLRP
Оролт
4
0 2 0 2
Гаралт
RPRRPLLPLRRRP
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...