Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
D. Хөгжүүлэлтийн тоглоом
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Павел өөрийн мөрөөдлийн тоглоомоо хийхээр болжээ. Тэрээр өөрөө үүнийг хийж чадахгүйгээ мэдээд хөгжүүлэлтийн компани байгуулж $n$ ажилтан хөлсөлсөн. Одоо тэрээр тоглоом хөгжүүлэлтээр тууштай явах ажилчдыг сонгох гэж байгаа.
Ажилчин бүр тодорхой $v_i$ чадвартай. Түүнчлэн чадвар нь нэлээн зөрүүтэй ажилчид хамтран ажиллаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл $i$-дэх ажилтан чадвар нь $l_i$-аас бага юм уу $r_i$-аас их чадвартай ажилтантай хамтрахгүй гэсэн үг.
Павел түүний мөрөөдлийн тоглоомыг хөгжүүлэх нь тийм ч хэцүү биш гэдгийг ойлгосон ба ажилчдын чадвар бүгд ижил хэрэгтэй. Түүнд хамтарч болох хамгийн их ажилчдын сонгоход нь туслана уу.
Оролт
Эхний мөрөнд ажилчдын тоо $n\ (1 ≤ n ≤ 10^5)$ байна. Дараагийн $n$ мөрөнд $i$-дэх ажилчны $(l_i,\ v_i,\ r_i$ $1 ≤ l_i ≤ v_i ≤ r_i ≤ 3·10^5)$ үзүүлэлтүүд өгөгдөнө.
Гаралт
Эхний мөрөнд Павелийн сонгосон ажилчдын тоо $m$ байна.
Дараагийн мөрөнд сонгогдсон ажилчдын дугаарыг дурын дарааллаар хэвлэнэ.
Хэрвээ боломжит хариу олон байвал аль нэгийг нь л хэвлэхэд болно.
Орчуулсан: Говьхүү
Жишээ тэстүүд
Оролт
4 2 8 9 1 4 7 3 6 8 5 8 10
Гаралт
3 1 3 4
Оролт
6 3 5 16 1 6 11 4 8 12 7 9 16 2 10 14 8 13 15
Гаралт
4 1 2 3 5