A. Хөшүүрэг

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд хөшүүргийн тодорхойлолт болох $s$ тэмдэгт мөр өгөгджээ. Уг тэмдэгт мөрийн уртыг $|s|$ гэж үзвэл хөшүүрэг нь $|s|-1$ урттай, яг $1$ тулах цэгтэй болно. Бид уг хөшүүргийг $Ox$ тэнхлэг дээр $0$-с $s-1$ цэг дээр байгаа гэж үзье.

Хөшүүргийн мэдээллийг дараах байдлаар илэрхийлье:

  • Тэмдэгт мөрийн $i$-р элемент "^" тэмдэгт байвал $i$ цэг дээр тулгуур байгаа.
  • Тэмдэгт мөрийн $i$-р элемент "=" тэмдэгт байвал $i$ цэг дээр ачаа байхгүй.
  • Тэмдэгт мөрийн $i$-р элемент $c$ ($1-9$) тоо байвал $i$ цэг дээр $c$ жинтэй ачаа тавьсан.

Таны даалгавар бол өгөгдсөн хөшүүрэг нь тэнцвэрт байгаа эсэхийг тодорхойлох юм. Хөшүүргийн хавтан өөрийн жингүй гэж үз. Анх хөшүүрэг тэнцвэрт байсан бөгөөд бүх ачааг зэрэг тавьсан болно. Үүний дараа хөшүүрэг зүүн, эсвэл баруун тийшээ хазайна. Мөн тэнцвэртэй хэвээр үлдэж болно.

Оролт

Оролтонд "^", "=" тэмдэгт болон $1-9$ цифрээс тогтох $s$ ($3 ≤ |s| ≤ 10^6$) тэмдэгт мөр өгөгдөнө. Оролтонд яг ганц "^" тэмдэгт байна. Мөн хөшүүргийн тулгуур аль нэг захад байрлахгүй.

Энэ бодлогыг бодоход танд 64-битийн тоо хэрэглэх хэрэг гарч болзошгүй тул програмдаа ашиглахаа бүү мартаарай.

Гаралт

Хэрвээ зүүн тийшээ хазайх бол "left", баруун тийшээ хазайх бол "right", тэнцвэртэй байх бол "balance" гэж хэвлэ.

Орчуулсан: zoloogg, Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
=^==
Гаралт
balance
Оролт
9===^==1
Гаралт
left
Оролт
2==^7==
Гаралт
right
Оролт
41^52==
Гаралт
balance

Тэмдэглэл

As you solve the problem, you may find the following link useful to better understand how a lever functions: http://en.wikipedia.org/wiki/Lever$.

The pictures to the examples:

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...