Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/374-B
com/374-B
Хадгалах
Fullscreen
# Инна ба 9 Инна $9$-н цифрт дуртай. Тийм ч болохоороо Димаг нэлээн олон $9$ агуулсан бага тоо бичиж өгөхийг хүссэн. Даанч Дима тэрийг нь буруу ойлгоод $1$-с $9$ цифрээс тогтох маш том $a$ тоо биччихсэн. Одоо Инна уг тоог нийлбэр нь $9$ байх зэрэгцээ хоёр цифрийг $9$ болгож орлуулах замаар боломжит хамгийн олон $9$ агуулсан тоо болгож өөрчлөх гэж байгаа. Жишээ нь Инна $14545181$ тоог $14545181$ → $1945181$ → $194519$ → $19919$ болгож хувиргана. Харин уг тоог $149591$ болгохгүй. Учир нь $19919$, $19991$ нь илүү олон $9$-н цифр агуулж байна. Дима программист учраас Инна хамгийн олон $9$ агуулсан хэдэн ялгаатай тоо гаргаж авч чадахыг мэдэхийг хүссэн. Энэ асуудлыг шийдэхэд түүнд туслаарай. ## Оролт $a$ ($1 ≤ a ≤ 10^{100000}$) бүхэл тоо өгөгдөнө. $a$ тоо $0$ цифр агуулахгүй. ## Гаралт Бодлогын хариу болох ганц тоог хэвлэнэ үү. Уг тоо $2^{63}-1$-с хэтрэхгүй. C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d, эсвэл cin, cout стриймийг ашиглана уу. -- zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
369727
Гаралт
2
Оролт
123456789987654321
Гаралт
1
Оролт
1
Гаралт
1