C. Хуучин Берланд хэл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландын эрдэмтэд хуучин Берланд хэл яг $n$ үгтэй байсан гэдгийг тогтоожээ. Үг бүр нь зөвхөн $0$, $1$ гэсэн үсэгтэй ба $l_1, l_2, ... , l_n$ гэсэн урттай байжээ. Эртний Берланд хүмүүс яриж байхдаа үгнүүд хооронд ямар нэгэн зогсолт хийдэггүй байсан ба тэгээгүй байсан ч бие биенээ бүрэн ойлгодог байв. Яагаад гэвэл аль ч үг нь өөр үгийнхээ угтвар болдоггүй. Угтвар гэдэг нь өөр үг энэ үгээр эхлэдэггүй гэсэн үг юм.

Тэгвэл эрдэмтдийн тогтоосон үнэн эсэхийг шалгаж хэрэв үнэн бол хуучин Берланд хэлийг дахин сэргээж үгнүүдийг олно уу.

Оролт

Эхний мөрөнд үгийн тоо болох $n$ ($1 ≤ n ≤ 1000$) тоо байна. Дараагийн мөрөнд үг бүрийн урт болох зайгаар тусгаарлагдсан $n$ ширхэг $1000$-аас хэтрэхгүй натурал тоонууд байрлана.

Гаралт

Хэрэв эрдэмтийн олж тогтоосноор хуучин Берланд хэлийг сэргээх боломжгүй бол NO гэж гаргана. Эсрэг тохиолдолд гаралтын эхний мөрөнд YES гэх ба дараагийн $n$ мөр бүрт харгалзах урттай хуучин Берланд хэлний үгийг хэвлэнэ. Хэрэв уг хэлийг олон боломжоор үүсгэж болдог бол алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2 3
Гаралт
YES
0
10
110
Оролт
3
1 1 1
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...