B. Компьютер тоглоом

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васягийн ах Петя компьютер тоглоом тоглох маш дуртай. Петя дуртай нэг тоглоомныхоо сүүлийн босстой тулалддаг үед хүрчээ.

Тоглож байхдаа Петя шидэт тарнийн хуйлмал цааснууд олсон ба одоо түүнийгээ ашиглах гэж байгаа. Бүгдээрээ энэ үед тулалдах арга хэлбэрийг тодорхойлцгооё.

1) Босс 2 үзүүлэлттэй: эрүүл мэндийн анхны хэмжээ $max$, секундэд нөхөн сэргэх чадвар $reg$.

2) Хуйлмал цаас бүр мөн адил 2 үзүүлэлттэй: хувиар хэмжигдэх шидэт тарнийн хүч $pow_{i}$; хуйлмал цаасыг ашигласан үед боссод 1 секундэд учрах гэмтэл $dmg_{i}$. Эрүүл мэндийн хамгийн их хэмжээнээс хуйлмал цаасыг ашиглах боломж нэгээс эхлэн тоологдоно (өөрөөр хэлбэл, хэрвээ босс $pow_{i}$ хувиас илүү эрүүл мэндтэй бол хуйлмал цаасыг ашиглаж болохгүй). Хуйлмал цаасыг ашиглавал энэ хуйлмал нь устах ба тоглоом дуусах хүртэл секундэд $dmg_{i}$ гэмтэл учруулдаг өөр нэг тарни босс дээр хийгдэнэ.

Тулааны үед $1$ секундэд хийгдэх үйл явцууд нь дараах дарааллаар явагдана. Эхлээд босс өөр дээрээ хийгдсэн бүх тарниас гэмтэл авна, дараа нь тэр эрүүл мэндээ $reg$-ээр нөхөн сэргээнэ (яг энэ үед тэр эрүүл мэнд $max$-аас илүү утга авахгүй), дараа нь тоглогч өөр тарни хийж болно (1секундээс илүүгүй).

Сүүлийн секундэд боссын эрүүл мэндийн хэмжээ эерэг бус утгатай ($ ≤ 0$) болбол тэр ялагдана.

Идэвхитэй байгаа хуйлмал цааснуудын тусламжтайгаар Петяд ялах боломж байгаа эсэхийг тодорхойлоорой. Хэрэв боломж байгаа бол хамгийн багадаа хэдэн секунд шаардлагатай болохыг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөр нь хуйлмал цаасны тоо болон боссын үзүүлэлтүүдийг харуулах $N$, $max$, $reg$ ($1≤N, max, reg≤1000$) 3 бүхэл тоог агуулна. Дараагийн $N$ мөрүүд тус бүр нь $i$-р хуйлмал цаасны үзүүлэлтүүдийг харуулах $pow_{i}$ ба $dmg_{i}$ ($0≤pow_{i}≤100$, $1≤dmg_{i}≤2000$) 2 бүхэл тоог агуулна.

Гаралт

Петя энэ үеийг давах боломжгүй бол нэг мөрөнд "NO" гэж хэвлээрэй.

Эсрэг тохиолдолд эхний мөрөнд "YES" гэж хэвлээрэй. Хоёр дахь мөрөнд боссын ялагдах хамгийн бага хугацаа болон үүнд ашиглагдах хуйлмал цаасны тоог хэвлээрэй. Дараагийн мөрүүдэд ашиглагдах хуйлмал тус бүрийн хувьд тулаан эхэлснээс хойш хуйлмал цаасыг ашиглах хүртэлх секунд болон хуйлмал цаасны дугаарыг зайгаар тусгаарлан хэвлээрэй. Хуйлмал цааснууд нь оролтонд өгсөн дарааллаараа $1$-ээс эхлэн дугаарлагдана. Эхний хуйлмал цаасыг $0$ секундын дараа ашиглах боломжтой болно гэж үзнэ.

Хуйлмал цааснуудыг ашигласан дарааллаар нь хэвлээрэй. Боссыг ялагдсаны дараа хуйлмал цаасыг ашиглах боломжгүй.

Орчуулсан: Солонго

Жишээ тэстүүд

Оролт
2 10 3
100 3
99 1
Гаралт
NO
Оролт
2 100 10
100 11
90 9
Гаралт
YES
19 2
0 1
10 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...