A. Цамхгууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Вася залуу барилгачны иж бүрдэл хүлээн авав. Уг бүрдэл нь модон саваануудаас бүрдэх ба бүгдийх нь урт мэдэгдэж байв. Ижил урттай саваануудыг л давхарлаж болно.

Вася уг саваануудыг ашиглан боломжит хамгийн цѳѳн тооны цамхаг барихыг хүсэв. Васяд саваануудыг боломжит хамгийн зѳв байдлаар ашиглахад нь туслана уу.

Оролт

Эхний мѳрѳнд Васягийн авсан саваануудын тоо болох $N$ ($ 1 ≤ N ≤ 1000$) бүхэл тоо. Хоёрдугаар мѳрѳнд $N$ ширхэг саваануудын урт болох $l_i$ тоонууд зайгаар тусгаарлагдан ѳгѳгднѳ. Бүх урт $1000$-аас хэтрэхгүй натурал тоо байна.

Гаралт

Нэг мѳрѳнд хамгийн ѳндѳр цамхгийн ѳндѳр ба нийт цамхгийн тоо болох хоёр тоог гарга. Вася бүх савааг ашиглах ёстой гэдгийг санаарай.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
3
1 2 3
Гаралт
1 3
Оролт
4
6 5 6 7
Гаралт
2 3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...