B. Валера ба тэмцээн

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера тэмцээнд оролцох их дуртай. Ялангуяа програмчлалын тэмцээнүүдэд бүүр ч дуртай. Өнөөдөр тэрээр багийнхантайгаа хамт тэмцээнд орсон. Түүний багт Валераг оролцуулан $n$ оюутан байдаг. Тэд ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцсон учраас оюутан бүрийн бодсон бодлогууд харилцан адилгүй байв.

Тэмцээн дууссаны дараа Валера тэмцээний дүнг сонирхоход хэд хэдэн зүйлийг мэдсэн:

  • Багийн гишүүн бүр хамгийн багадаа $l$ оноо, хамгийн ихдээ $r$ оноо авсан.
  • Багийн гишүүдийн нийлбэр оноо нь яг $s_{all}$.
  • Хамгийн өндөр оноо авсан эхний $k$ гишүүний нийлбэр оноо нь яг $s_{k}$. Хэрвээ $a_1$, $a_2$, ..., $a_n$ дараалал нь багийн гишүүдийн оноо авсан байдлаар нь үл өсөх эрэмбэтэй ($a_1 ≥ a_2 ≥ ... ≥ a_n$) өгөгдсөн бол $s_{k} = a_{1} + a_{2} + ... + a_{k}$ юм.

Валера багийн гишүүд бүр яг хэдэн оноо авсаныг мэдэхгүй. Иймд Валера дээрх нөхцөлүүдийг хангах багийн гишүүдийн оноог хувиарлаж өгөхийг чамаас асуусан.

Оролт

Эхний мөрөнд $n$, $k$, $l$, $r$, $s_{all}$, $s_k$ ($1 ≤ n, k, l, r ≤ 1000$; $l ≤ r$; $k ≤ n$; $1 ≤ s_{k} ≤ s_{all} ≤ 10^6$) байх $6$ бүхэл тоог агуулна.

Оролт болгонд дээрх нөхцөлүүдийг хангах шийд олдоно.

Гаралт

Яг $n$ ширхэг бүхэл хэвлэнэ. Оюутан бүрийн авсан оноо болох $a_1$,$a_2$,...,$a_n$ дараалыг хэвлэ. Хэрвээ олон шийд байвал алийг нь ч хэвлэж болох бөгөөд мөн хувиарласан оноогоо ямар ч эрэмбээр хэвлэж болно.

Орчуулсан: byambadorjp

Жишээ тэстүүд

Оролт
5 3 1 3 13 9
Гаралт
2 3 2 3 3 
Оролт
5 3 1 3 15 9
Гаралт
3 3 3 3 3 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...