A. Валера ба тавагнууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Валера нилээн залхуу оюутан. Түүнд анх $m$ ширхэг цэвэрхэн аяга, $k$ ширхэг цэвэрхэн таваг байв.

Валера дараагийн $n$ өдөр идэх төлөвлөгөөгөө гаргасан. Валера залхуу болохоор өдөрт яг нэг хоол хийж идэж байв. Тиймээс хоол идэхийн тулд түүнд яг нэг цэвэрхэн аяга эсвэл таваг хэрэгтэй. Бид Валераг хоёрхон төрлийн хоол хийж чаддаг гэдгийг мэдэж байгаа. Тэр нэгдүгээр төрлийн хоолыг аяганд, хоёрдугаар төрлийн хоолыг тавганд ч, аяганд ч идэж чадна.

Валера идэж дуусаад бохирдсон аяга/таваг -ыг хажуудаа орхидог. Түүний амьдралдаа баримтладаг дүрэмд бохирдсон аяга/таваг -нд бүү ид гэж байдаг. Иймээс заримдаа тэр идэхээсээ өмнө аяга/тавга угаах ёстой болдог. Валера үргэлж зөв стратеги баримтладаг бол хамгийн багадаа хэдэн удаа аяга/таваг угаах хэрэг гарах вэ?

Оролт

Эхний мөрөнд гурван бүхэл тоо $n$, $m$, $k$ ($1 ≤ n, m, k ≤ 1000$) харгалзан төлөвлөгдсөн өдрийн тоо, цэвэрхэн аяганы тоо, цэвэрхэн тавагны тоо.

Хоёр дахь мөрөнд $n$ ширхэг бүхэл тоо $a_1, a_2, ... , a_n$ ($1 ≤ a_i ≤ 2$). Хэрвээ $a_i$ нэгтэй тэнцүү байвал Валера $i$-р өдөр нэгдүгээр төрлийн хоолыг иднэ. Хэрвээ $a_i$ хоёртой тэнцүү байвал $i$-р өдөр хоёрдугаар төрлийн хоолыг иднэ.

Гаралт

Хамгийн бага Валерагийн угаах ёстой аяга/таваг -ны тоо.

Орчуулсан: byambadorjp

Жишээ тэстүүд

Оролт
3 1 1
1 2 1
Гаралт
1
Оролт
4 3 1
1 1 1 1
Гаралт
1
Оролт
3 1 2
2 2 2
Гаралт
0
Оролт
8 2 2
1 2 1 2 1 2 1 2
Гаралт
4

Тэмдэглэл

In the first sample Valera will wash a bowl only on the third day, so the answer is one.

In the second sample, Valera will have the first type of the dish during all four days, and since there are only three bowls, he will wash a bowl exactly once.

In the third sample, Valera will have the second type of dish for all three days, and as they can be eaten from either a plate or a bowl, he will never need to wash a plate/bowl.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...