Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
C. Гоё олонлог
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Бид эерэг бүхэл тоонуудын олонлог $а$-г дараах нөхцлүүдийг хангаж байвал гоё
олонлог гэж нэрлэнэ: дурын анхны тоо $р$-н хувьд
мөн
Өөрөөр хэлбэл хэрэв олонлогоос нэг тоо авахад тэр нь анхны тоо $р$-д хуваагдаж байвал олонлогийн элементүүдийн дор хаяж хагас нь $р$-д хуваагддаг байна.
Таны даалгавар бол элементүүдийн тоо нь $k$ бөгөөд аль ч элемент нь $2k^2$ аас хэтрэхгүй байх дурын гоё олонлогийг олох юм.
Оролт
Эхний мөрөнд гоё олонлогийн элементүүдийн тоог илэрхийлэх $k$ ($10 ≤ k ≤ 5000$) байна.
Гаралт
Эхний мөрөнд хоосон зайгаар тусгаарлагдсан гоё олонлог болох $k$ ширхэг бүхэл тоонууд байна. Хэрэв хэд хэдэн ийм олонлогууд байвал тэдний алийг нь ч хэвлэж болно.
Орчуулсан: Энхдүүрэн
Жишээ тэстүүд
Оролт
10
Гаралт
16 18 24 27 36 48 54 72 108 144