Codeforces Round #804 (Div. 2)
3 өдрийн дараа |
A. Матриц
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Чамд аравтын цифрүүдийн тогтох $s$ тэмдэгт мөр өгөгдөнө. $b_{ij}= s_i•s_j$ гэж тодорхойлъё. $b$ матриц дахь бүх $(i, j)$ хослолын $b_{ij}$ нийлбэр нь $a$-тай тэнцүү байдаг тэгш өнцөгтийн тоог ол.
Матриц доторхи тэгш өнцөгтийг 4 бүхэл тооны хослол $(x, y, z, t)$ $(x ≤ y, z ≤ t)$ байх 4 тоогоор тодорхойлно. Тэгш өнцөгтийн элементүүд нь $x ≤ i ≤ y$, $z ≤ j ≤ t$ нөхцөлийг хангах бүх $(i, j)$ хослолууд юм.
Оролт
Эхний мөрөнд $a$ ($0 ≤ a ≤ 10^9)$ бүхэл тоо байна, 2 дахь мөрөнд аравтын цифрээс тогтох тэмдэгт мөр $s$ ($1 ≤ |s| ≤ 4000$) өгөгдөнө.
Гаралт
Бодлогын хариу болох ганц тоог хэвлэнэ.
C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.
Орчуулсан: Энхдүүрэн, zoloogg
Жишээ тэстүүд
Оролт
10 12345
Гаралт
6
Оролт
16 439873893693495623498263984765
Гаралт
40