Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (211)
mn/363-B
com/363-B
Хадгалах
Fullscreen
# Хашаа Поликарпусийн гэрийн урд хашаа байдаг. Хашаа $n$ ширхэг ижил өргөнтэй нэг нь нөгөөгийхөө араас зүүнээс баруун тийш цувж байрласан банзнуудаас бүтдэг. $i$ дэх банзны өндөр $h_i$ метр, өөр банзнууд өөр өндөртэй байж болдог байна. ![][1] Зураг: $n = 7$ ба $h = [1, 2, 6, 1, 1, 7, 1]$ тохиолдол Поликарпус дээд зэрэглэлийн төгөлдөр хуур худалдаж авсан ба үүнийгээ гэртээ хэрхэн оруулах талаар бодож байна. Төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийн тулд тэрээр хашаанаасаа $k$ ширхэг дараалласан банзнуудыг авах хэрэгтэй болно. Өндөр банзнуудыг хашаанаас салгаж авахад илүү хэцүү болохоор Поликарпүс өндрүүдийн нийлбэр нь байж болох хамгийн бага утга бүхий дараалласан $k$ ширхэг банзнуудыг олохыг хүсч байлаа. Нийт өндрийн хэмжээ нь хамгийн бага байдаг $k$ ширхэг дараалласан хашаануудын индексүүдийг олдог програм бичээрэй. Хашаа Поликарпүсийн гэрийг тойроод биш гэрийнх нь урд байдгийг анхааруулъя (өөрөөр хэлбэл хашаа тойрог биш). ## Оролт Оролтын эхний мөрөнд $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 1.5·10^5$, $1 ≤ k ≤ n$) гэсэн хашааны банзнуудын тоо болон төгөлдөр хууранд зориулж гаргах нүхний өргөнг илэрхийлэх 2 ширхэг бүхэл тоо байна. 2 дахь мөрөнд хашааны $i$ дэх банзны өндөр $h_i$ байхаар $h_1, h_2, ... , h_n$ ($1 ≤ h_i ≤ 100$) бүхэл тоонуудын дарааллууд байна. ## Гаралт $j, j+1, ... , j+k-1$ банзнуудын өндрийн нийлбэр нь боломжит хамгийн бага утгатай байх $j$-г хэвлэ. Ийм хэд хэдэн $j$ байвал тэдний аль нэгийг нь хэвлээрэй. [1]: http://espresso.codeforces.com/4280846f32607ef266fbff1d8fe49341662caac0.png ## Тэмдэглэл In the sample, your task is to find three consecutive planks with the minimum sum of heights. In the given case three planks with indexes 3, 4 and 5 have the required attribute, their total height is 8. -- Энхдүүрэн
Жишээ тэстүүд
Оролт
7 3 1 2 6 1 1 7 1
Гаралт
3
Тэмдэглэл