A. Соробан

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та Япон улс нэг хүнд ноогдох электрон барааны тоогоороо дэлхийд тэргүүлдгийг мэдэх байх. Тэгвэл та Японы бага сургуулийн багш нар хүүхдүүдэд тоо тоолохыг заахдаа Япон үндэсний сампин - соробаныг ашигладгыг мэдвэл гайхах байх. Мэдээж энэ нь шалтгаантай, тэгэхдээ энэ тухай одоо ярихгүй. Соробан нь дараах бүтэцтэй байдаг гэнэ.

Соробан хэд хэдэн утастай бөгөөд утас бүр нь 5 бөмбөгтэй. Утаснууд нь хөндлөнгөөр татагдсан болно. Бүх утасны хамгийн зүүн талын бөмбөг бусдаасаа тусгаарлагч утсаар салгагдсан байдаг. Уг ганц бөмбгийг "го-дама" гэх бөгөөд үлдсэн 4 бөмбөгийг "ичи-дама" гэж нэрлэдэг. Бүх утас тус бүртээ $0-9$ утгыг илэрхийлдэг бөгөөд утас бүрийн утгыг дараах алгоритмоор тодорхойлно

  • Анх утгыг $0$ гэж үзье.
  • Хэрвээ "го-дама" баруун тийш шилжсэн байвал утга дээр $5$-г нэмнэ.
  • Зүүн тийш түлхэгдсэн "ичи-дама"-н тоогоор утгыг нэмнэ.

Иймд дээр үзүүлсэн зургийн эхний утас $0$, голын утас $2$, доод утас $7$-н цифрийг илэрхийлнэ. Бид хамгийн дээд утсыг нэгжийн орон болгож үзэх тул нийт $720$-г илэрхийлсэн байна.

Өгөгдсөн $n$ тооны соробан сампин дээрх дүрслэлийг хэвлэ.

Оролт

Оролтонд $n$ ($0 ≤ n < 10^9$) тоо өгөгдөнө.

Гаралт

$n$ тооны цифр бүрийг сүүлээс нь эхэн хүртэл (зурагт үзүүлсэн шиг) нэг нэг мөрөөр хэвлэ. Бөмбөгийг Латин цагаан толгойн том 'O' үсгээр, утасны хэсгийг '-', тусгаарлагч босоо утсыг '|' тэмдэгтээр дүрслэнэ. $n$ тоо урдаа тэггүйгээр хэдэн оронтой байна, төдий тооны мөр хэвлэнэ. Бид $0$-н тоог $0$-р эхлээгүй гэж үзнэ.

Орчуулсан: zoloogg

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
O-|OO-OO
Оролт
13
Гаралт
O-|OOO-O
O-|O-OOO
Оролт
720
Гаралт
O-|-OOOO
O-|OO-OO
-O|OO-OO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...