B. Петя ба шат

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петя шатаар явах их дуртай. Гэвч тэр шатаар энгийн дээш доош явахаас уйдсан ба алгасаж явах дуртай болжээ. Тэр аль нэг гишгүүр дээр зогсоод яг дараагийн, эсвэл нэг алгасаад дараагийн, эсвэл хоёр алгасаад дараагийн гишгүүр рүү үсэрч чадна. Мөн зарим гишгүүр хэтэрхий бохир учраас Петя бохир гишгүүр дээр гишгэхийг хүсэхгүй байгаа.

Одоо Петя $n$ гишгүүртэй шатны эхний гишгүүр дээр байна. Тэр энэ шатны бохир гишгүүрний дугааруудыг мэддэг. Хэрвээ тэр шатаар бүхэлд нь үсэрч явж чаддаг бол нэг ч удаа бохир гишгүүрт хүрэлгүйгээр сүүлийн $n$-р гишгүүрт хүрэхэд нь Петяд тусал.

Бас нэг анхаарах зүйл бол Петя эхний болон сүүлийн гишгүүр дээр гишгэх ёстой. Тэгэхээр хэрвээ эхний эсвэл сүүлийн гишгүүр бохир бол Петя зөвхөн цэвэр гишгүүртэй замыг сонгож чадахгүй.

Оролт

Эхний мөр нь $n$, $m$ ($1 ≤ n ≤ 10^{9}$, $0 ≤ m ≤ 3000$) хоёр бүхэл тоо агуулна. Эдгээр нь харгалзан шатны гишгүүрний тоо болон бохир гишгүүрний тоо. Хоёр дахь мөр нь $m$ ширхэг зайгаар тусгаарлагдсан ялгаатай бүхэл тоонуудыг $d_{1}, d_{2}, ..., d_{m}$ $(1 ≤ d_{i} ≤ n)$ агуулна. Энэ нь бохир гишгүүрний дугаар юм (дурын дарааллаар).

Гаралт

Петя зөвхөн цэвэр гишгүүрүүдээр $n$-р гишгүүрт хүрч чадах бол "YES" гэж хэвлэнэ, эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
10 5
2 4 8 3 6
Гаралт
NO
Оролт
10 5
2 4 5 7 9
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...