Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (209)
mn/360-B
com/360-B
Хадгалах
Fullscreen
# Левко ба дараалал Левкод бүхэл тоон $a_1,a_2,... ,a_n$ дараалал өгөгджээ . Гэсэн ч дараалал түүнд таалагдахгүй байлаа. Левко $a$ дарааллын үзэмжийг $c(a)$-н утгаас шууд хамааралтай гэж үздэг ба $c(a)$ нь доорх томъёогоор тодорхойлогдоно. $c(a)=\max_{i=1}^{n-1}|a_{i+1}-a_i|, n>1;$ $c(a)=0, 0\le n \le 1$. $c(a)$-н утга бага байх тусмаа дарааллын илүү үзэмжтэй. Левко дарааллаа илүү үзэмжтэй болгохоор шийджээ. Левко ихдээ $k$ ширхэг дарааллын элементийг дурын бүхэл тоогоор сольж дарааллаа аль болох үзэмжтэй болгохоор шийджээ. Левкод $c(a)$-н утгыг хамгийн багадаа хэд байлгаж болохыг олоход туслаарай. ## Оролт Эхний мөрөнд $n, k (1\le k\le n\le 2000)$ тоо өгөгдөнө. 2 дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $a_1,a_2,... ,a_n (-10^9\le a_i\le 10^9)$ бүхэл тоонууд өгөгдөнө. ## Гаралт Левко $c(a)$-н утгыг хамгийн багадаа хэд болгож чадахыг хэвлэнэ үү. ## Тэмдэглэл In the first sample Levko can change the second and fourth elements and get array: $4$, $4$, $4$, $4$, $4$. In the third sample he can get array: $1$, $2$, $3$, $4$, $5$, $6$. -- Төрбат
Жишээ тэстүүд
Оролт
5 2 4 7 4 7 4
Гаралт
0
Оролт
3 1 -100 0 100
Гаралт
100
Оролт
6 3 1 2 3 7 8 9
Гаралт
1
Тэмдэглэл