E. Хоёр аялал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн удаа археологичид хуудас бүр дээр нь хос бүхэл тоонууд бичигдсэн нууцлаг $m$ хуудастай тэмдэглэл олжээ. Тэмдэглэлийг бичсэн эртний хүн нэг хотоос нөгөө хот руу орсноо тэмдэглэж «$a\ b$» эсвэл «$b\ a$» гэсэн дугааруудыг бичдэг байсан нь удалгүй мэдэгдэв. $a, b$ нь хоорондоо замаар холбогдсон хотын дугаарууд байв. Мөн бас нууцлаг эдгээр хуудсууд нь $2$ аялалын тэмдэглэлүүд байсан нь бас мэдэгдэж байв. (Эдгээр өдрүүдэд шинэ тэмдэглэл нь шинэ аялал бүрт зориулж бичигдсэн).

Аялалын туршид аялагч нэг ижил зам дагуу хэд хэдэн удаа нэг эсвэл нэг зүгт хэд хэдэн удаа аялаж болох боловч аялалынхаа туршид бүх замынхаа талаар тэмдэглэл бичнэ. Мөн түүнчлэн археологчид аялагчдын замын чиглэл тэмдэглэл дээр тусгагдаагүй гэдгийг мэдэж байгаа. Үүнд, «$a\ b$» гэж харагдаж байгаа тэмдэглэлгээ нь $a$ хотоос $b$ хот уруу явсныг зааж болох ба түүнчлэн $b$ хотоос $a$ хот уруу явсан замыг бас зааж болно.

Археологчид хуудаснуудыг зөв дэс дараалалд оруулах болон хоёр аялалын замыг дахин сэргээхийг хүссэн. Гэвч харамсалтай нь тэд программ бичихдээ тийм ч сайн биш юм. Тиймээс тэдэнд тусална уу.

Оролт

Хамгийн эхний мөрөнд $m$ ($1 ≤ m ≤ 10000$) бүхэл тоо өгөгдөнө. Дараачийн $m$ мөрөнд мөр тус бүрд нэг хуудасны тодорхойлт буюу зайгаар тусгаарлагдсан $a$, $b$ ($1 ≤ a, b ≤ 10000$, $a ≠ b$) гэсэн хоёр бүхэл тоо өгөгдөнө.

Гаралт

Хамгийн эхний мөрөнд $L_{1}$ тоог хэвлэ. Энэ нь эхний аялалын урт буюу энэ аялалдт хамаатай хуудаснуудын тоо. Дараачийн мөрөнд $L_{1}$ ширхэг хоорондоо зайгаар тусгаарлагдсан эхний аялалыг тодорхойлох хуудаснуудын дугааруудыг хэвлэ.

$3$ болон $4$-р мөрөнд мөн адилхнаар хоёр дугаар аялалын урт болох $L_{2}$ ба аялалын тэмдэглэл бүхий хуудаснуудын дугаарыг хэвлэнэ үү.

Хоёр аялал нь хоёулаа ядаж нэг нэг зам агуулна. Өөрөөр хэлбэл $L_{1} > 0$ ба $L_{2} > 0$ нөхцөл биелэх ёстой. Хуудаснууд нь оролтын файлд өгөгдсөн дарааллынхаа дагуу $1$-ээс $m$ хүртэл дугаарлагдсан. Дугаарууд нь гаралтан дээр аялагчийн дамжин өнгөрсөн замуудын дарааллаар байх хэрэгтэй. Хэрэв хариу нь цор ганц биш бол аль нэгийг нь хэвлэ.

Харин ийм хоёр зам олдох боломжгүй бол "-1" гэж хэвлэ.

Хуудас бүр нь яг нэг удаа ашиглагдсан байх ёстойг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл $L_{1} + L_{2} = m$.

Орчуулсан: Э.Оргил-Эрдэнэ

Жишээ тэстүүд

Оролт
2
4 5
4 3
Гаралт
1
2 
1
1
Оролт
1
1 2
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...