D. Шатрын Хүүгээр тоглох шинэ тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Петя, Вася хоёр шатрын хөлөг болон шатрын хүү ашиглан тоглох шинэ тоглоом зохиожээ. Тоглоомын эхэнд шатрын хүү шатрын хөлгийн зүүн дээд буланд байрлах ба 2 тоглогч ээлжлэн нүүнэ. Нүүхдээ баруун тийш эсвэл доош 1 нүд эсвэл $к$ нүдээр диагоналиар баруун доош нүүж болно. Нүүдэлгүй болсон тоглогч хожигдоно. Тэд тоглоомоо юу гэж нэрлэхээ болон шатрын хөлгийн хэмжээгээ шийдээгүй байгаа юм. Таны даалгавар шатрын хөлгийн хэмжээнээс хамааран аль тоглогчийн ялахыг тооцоолох програм бичих билээ.

Оролт

Эхний мөр $t$ ба $k (1 ≤ t ≤ 20, 1 ≤ k ≤ 10^{9})$ гэсэн 2 бүхэл тоонуудыг агуулна. Дараагийн $t$ ширхэг мөр тус бүр $n$ (шатрын хөлгийн урт) болон $m$ (шатрын хөлгийн өргөн) гэсэн 2 тоо агуулна $(1 ≤ n, m ≤ 10^{9})$.

Гаралт

Гаралтын $t$ мөр болгонд тухайн тоглолтын үр дүн бичигдэнэ. 1-р тоглогч хожвол «+», үгүй бол «-» гэж бичнэ.

Орчуулсан: Дулам

Жишээ тэстүүд

Оролт
10 2
1 1
1 2
2 1
2 2
1 3
2 3
3 1
3 2
3 3
4 3
Гаралт
-
+
+
-
-
+
-
+
+
+
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...