Codeforces Global Round 13
18:34:32 |
Kotlin Heroes: Practice 6
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 105 (Rated for Div. 2)
3 өдрийн дараа |
Codeforces Round #705 (Div. 2)
7 өдрийн дараа |
Kotlin Heroes: Episode 6
10 өдрийн дараа |
Технокубок 2021 - Финал
22 өдрийн дараа |
C. Аяганууд
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 64 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Петя нэгэн өдөр ээждээ аяга таваг угааж туслахаар шийджээ. Түүнд $n$ ширхэг угаагаагүй аяга байв. Аяга тус бүр огтлогдсон конус хэлбэртэй ба аягануудын хананы болон ёроолын зузааныг тооцоондоо оруулахгүй. Аягануудыг нэг нэгэн дээр нь давхарлан тавина. Аягануудаа ямар дарааллаар угаах нь өгөгдөх бөгөөд нийт давхарлан тавьсан аягануудын өндрийг олно уу. (Хамгийн доод аяганы ёроол болон хамгийн дээр байрлах аяганы амсар хоорондох өндөр)
Оролт
Эхний мөрөнд бүхэл тоо $n (1 ≤ n ≤ 3000)$ агуулагдана. Дараа нь $n$ ширхэг мөр байх ба мөр бүрд бүхэл тоо $h$, $r$ болон $R$ $(1 ≤ h ≤ 10000, 1 ≤ r < R ≤ 10000)$ агуулагдана. Эдгээр нь аяганы өндөр, ёроолын радиус болон амсарын радиус юм. Аяганууд Петягийн угаах дарааллаар өгөгднө.
Гаралт
Давхарлан тавьсан аягануудын өндрийг $10^{-6}$ нарийвчлалтайгаар гаргана.
Орчуулсан: Дулам
Жишээ тэстүүд
Оролт
2 40 10 50 60 20 30
Гаралт
70.00000000
Оролт
3 50 30 80 35 25 70 40 10 90
Гаралт
55.00000000