B. Фрактал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Берландын алдарт идеалист Калевичийн зургийн гол сэдэв нь фракталын тухай олж мэдсэнээс нь хойш фрактал зурах дуртай болсон байна. Өглөө болгон тэрээр зургийнхаа төлөвлөгөөг гаргахдаа $n × n$ ширхэг квадратаас бүтсэн цаас сонгон авах ба нийт квадратуудын заримийг нь хараар будна. Үүний дараагаар будагдаагүй квадратуудыг дараах алгоритмийн дагуу буддаг байв.

  • Алхам 1: Квадратыг $n^2$ ширхэг тэнцүү квадратуудад хуваана. Өгөгдсөн загварын дагуу квадратуудын заримийг хараар будна.
  • Алхам 2: Будагдаагүй үлдсэн квадратууд $n^2$ ширхэг тэнцүү квадратуудад хуваагаад тус бүрийг нь мөн л өгөгдсөн загварын дагуу будагдна.

Үүнээс хойш 2-р алхмыг давтана.

Харамсалтай нь энэ нь зураачийн цагийг маш их үрдэг гэнэ. Харин тэрээр бүр $3$ эсвэл $4$ хэмжээст фрактал үүсгэхийн тулд энэхүү процессийг автоматжуулахыг хүсэж байгаа юм.

Оролт

Эхний мөрөнд $n$ болон алгоритмийн нийт алхмын тоо болох $k$ ($2 ≤ n ≤ 3$, $1 ≤ k ≤ 5$) бүхэл тоо агуулагдна. Дараагийн $n$ ширхэг мөр бүрд загварыг тодорхойлох $n$ ширхэг тэмдэг агуулагдна. «.» тэмдэг цагаан квадратыг илэрхийлэх бөгөөд «*» тэмдэг нь хар квадратыг илэрхийлнэ. Загвар бүрт дор хаяж $1$ цагаан квадрат агуулалдна.

Гаралт

Гаралт нь өгөгдсөн алгоритмийн $k$ алхам давтагдсаны дараа үүсэх $n^k × n^k$ хэмжээ бүхий матриц.

Орчуулсан: Дулам

Жишээ тэстүүд

Оролт
2 3
.*
..
Гаралт
.*******
..******
.*.*****
....****
.***.***
..**..**
.*.*.*.*
........
Оролт
3 2
.*.
***
.*.
Гаралт
.*.***.*.
*********
.*.***.*.
*********
*********
*********
.*.***.*.
*********
.*.***.*.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...