E. Дима өшиглүүлсэн нь

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дима сайн хүн, бүр маш сайн. Гэвч бүх сайн зүйлд эцэс төгсгөл гэж байдаг

Серёжа Димаг цөөн хэдэн удаа өшиглөх (амбаардах :-) ) гэж байгаа ба үүний тулд тэрээр өрөөгөө нэгж квадратуудад хуваажээ. Одоо нэгж квадратуудаас тогтох $n \times m$ тэгш өнцөгт болсон.

Эхлээд Серёжа Димаг аль нэг квадратын төвд зогсоогоод өшиглөж эхэлжээ. (Дор хаяж нэг удаа өшиглөсөн нь тодорхой.) Өшиглүүлэх бүртээ 4 үсэрч харайн чиглэлийн(дээш, зүүн, баруун, доош) аль нэг рүү нь шилжиж байжээ. Шилжилт бүрдээ Дима харгалзах чиглэлд $k$ нэгжээр шилжиж байжээ. Серёжа өр нимгэн нэгэн тул Димаг хана мөргүүлэхгүйгээр өшиглөж байжээ.(Өөрөөр хэлбэл Димаг өрөөнөөс гарахгүй.) Хөрш квадратуудыг холбосон замыг нэгж зам гэвэл Дима нэг явсан нэгж замынхаа дээгүүр дахиж яваагүй.

Дима багагүй хугацааны турш өшиглүүлсэн ч муу юм бодсонгүй. Дима зогсож байсан болооод харайж өнгөрсөн бүх нүдээ тэмдэглэжээ. Их өшиглүүлснээс болоод Дима $k$-н утгыг мартчихсан байлаа. Тэр таниас $k$-н боломжит утгуудыг олох тусламж хүсч байна.

Оролт

Эхний мөрөнд өрөөний урт өргөн болох $n m (1\le n,m\le 10^3)$ тоонууд өгөгдөнө.

Дараагийн $n$ мөр бүрт $m$ ширхэг $a_{ij}$ тоонуу өгөгдөх ба Дима $(i,j)$ квадрат дээр зогсож байсан эсвэл дээгүүр харайж гарсан бол $a_{ij}=1$ байх ба үгүй бол $a_{ij}=0$ байна.

Ядаж нэг ширхэг $a_{ij}$ нь $1$-тэй тэнцэнэ.

Гаралт

Нэг мөрөнд өсөх дарааллын дагуу $k (k>1)$ тооны боломжит утгуудыг хэвлэнэ үү. Димагийн тэмдэглэлтэй тохирох $k$-н утга олдохгүй бол $-1$ гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
5 5
1 1 1 1 1
1 0 0 0 1
1 0 0 0 1
1 0 0 0 1
1 1 1 1 1
Гаралт
2 4
Оролт
7 7
0 0 1 1 1 0 0
0 0 1 0 1 0 0
1 1 1 1 1 1 1
1 0 1 0 1 0 1
1 1 1 1 1 1 1
0 0 1 0 1 0 0
0 0 1 1 1 0 0
Гаралт
2
Оролт
3 3
1 1 1
1 1 1
1 1 1
Гаралт
-1
Оролт
4 4
1 1 1 1
0 0 0 0
0 0 0 0
0 0 0 0
Гаралт
3
Оролт
5 5
0 0 1 0 0
0 0 1 0 0
1 1 1 1 1
0 0 1 0 0
0 0 1 0 0
Гаралт
-1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...