Codeforces Round #804 (Div. 2)
5 өдрийн дараа |
B. Дима ба зурвас
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Серёжа тун ч тогтворгүй зан ааштай нэгэн. Энэ удаа тэрээр Дима Инна нарт өрөөг чөлөөлж өгөхөөс татгалзжээ. Тэгсэн ч хайрт хосууд үргэлж л хоорондоо харилцах арга олчихдог. Өнөөдөр тэр хоёр гар утсаараа бие бие рүүгээ бичиж байна.
Дима Инна нар захидлаар харилцахдаа нууц код ашигладаг. Дима захидлаа бичихдээ үг бүрийн өмнө ба хамгийн сүүлийн үгийн ард зүрх оруулж өгдөг. Зүрх нь "багын тэмдэг"(<) болон гурвын цифрээс тогтоно (3).Кодоо ашигласны дараа захидал дараах байдалтай харагддаг: <3$үг_1$<3$үг_2$<3 ... $үг_n$<3.
Кодлоh ажиллагаа ингээд дуусчихгүй. Нэмээд Дима зурвасын зарим хэсгүүдэд жижиг Англи үсгүүд, цифрүүд, их багын тэмдгүүд оруулдаг.
Инна Димаг дэндүү сайн мэддэгийнхээ хувьд түүнээс ямар зурвас ирэхийг урьдаас мэдэж байлаа. Инна дөнгөж зурвасаа хүлээж авчхаад байгаа ба түүнд Дима зурвасаа зөв кодолсон эсэхийг мэдэхэд тусална уу. Өөрөөр хэлбэл зурвас дээр бичигдсэн хэлбэрээр кодлогдсон эсэхийг шалгана уу.
Оролт
Эхний мөрөнд Димагийн зурвас дахь үгийн тоо болох $n (1\le n\le 10^5)$. Дараагийн мөр бүр нэг нэг ширхэг хоосон биш үг агуулна. Үг нь зөвхөн жижиг Англи үсгүүдээс бүрдэнэ.Бүх үгсийн урт нь нийлээд $10^5$-с хэтрэхгүй.
Сүүлийн мөрөнд Иннад ирсэн зурвас өгөгдөнө. Энэ зурвас дахь тэмдэгтийн тоо $10^5$. Энэ зурвас нь зөвхөн Англи жижиг үсгүүд, их багын тэмдэг, цифрүүдээс л тогтоно.
Гаралт
Дима зөв кодолсон бол "yes" (хашилтгүйгээр), үгүй бол "no" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: Төрбат
Жишээ тэстүүд
Оролт
3 i love you <3i<3love<23you<3
Гаралт
yes
Оролт
7 i am not main in the family <3i<>3am<3the<3<main<3in<3the<3><3family<3
Гаралт
no
Тэмдэглэл
Please note that Dima got a good old kick in the pants for the second sample from the statement.