A. Дима ба тасралтгүй шугам

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дима, Серёжа нар дотуур байрны 2 хүний өрөөнд амьдардаг. Нэгэн өдөр Дима найз охиноо болзоонд уриад Серёжаг түр гадуур байж байхыг гуйв. Хариуд нь Дима түүний даалгаврыг нь хийж өгөхөөр

Багш нь Серёжад абсцисс тэнхлэг (координатын хавтгайн хэвтээ тэнхлэг) дээр $n$ ширхэг ялгаатай цэг өгч тэдгээрийг дараах дарааллын дагуу хагас тойргуудаар холбохыг даалгажээ. Эхлээд $1$ дэх цэгийг $2$ дахь цэгтэй, тэгээд $2$ дахь цэгийг $3$ дахь цэгтэй, тэгээд $3$ дахь цэгийг $4$ дэх цэгтэй гэх мэтээр $n-1$ дэх цэгийг $n$ цэгтэй холбоно. $(x_1,0), (x_2,0)$ координаттай цэгүүд нь энэ 2 цэгийг холбосон хэрчмээр диаметр хийсэн хагас тойргоор холбогдоно. Серёжа энэ цэгүүдийг холбох шугам өөрөө өөрийгөө огтлох эсэхийг мэдэх хэрэгтэй. Тодруулбал доох зургуудийн зүүн талынх нь өөрийгөө огтолдог, харин баруун нь үгүй.

Цэгүүдийн координат том тоо байж болно. Димад энэ бодлогыг шийдэхэд тусална уу.

Оролт

Эхний мөр $n (1\le n\le 10^3)$ тоог агуулна. Удаах мөрөнд $x_1,x_2,...,x_n ( - 10^6\le x_i\le 10^6)$ тоонууд өгөгдөх ба энэ нь $i$ дэх цэг $(x_i,0)$ координаттай болохыг илтгэнэ. The points are not necessarily sorted by their x coordinate.

Гаралт

Шугам өөрийгөө огтлох бол "yes" (хашилтгүйгээр) үгүй бол "no" (хашилтгүйгээр) гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
4
0 10 5 15
Гаралт
yes
Оролт
4
0 15 5 10
Гаралт
no

Тэмдэглэл

The first test from the statement is on the picture to the left, the second test is on the picture to the right.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...