A. Вася ба электрон язгуур

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася саяхан тооны электрон язгуур гэж юу болохыг мэдээд, түүнийгээ бидэнтэй хуваалцхаар шийджээ.

Бид $S(n)$ -ыг $n$ тооны цифрүүдийн нийлбэр гэж үзье. $S(4098) = 4+0+9+8 = 21$. Тэгээд $n$ тооны электрон язгуур гэж:

  1. Хэрэв $S(n) < 10$ бол $dr(n) = S(n)$
  2. хэрэв $S(n) ≥ 10$ бол $dr( S(n) )$

Жишээ нь: $dr(4098) = dr(21) = 3$.

Вася том тоонуудаас айдаг тул түүний ажилдаг тоонууд нь $10^{1000}$ аас хэтрэхгүй. Бүх тоонуудын дундаас тэрээр $dr(n) = S( S( S( S(n) ) ) )$ ($n ≤ 10^{1000}$) болохыг баталжээ.

Одоо Вася өгөгдсөн тооны электрон язгуурыг олохийг хүсжээ. Гол асуудал нь тэр үүнийг яаж олохыг сураагүй учраас та нараас тусламж хүсэж байна. Таны даагавар бол $k$ болон $d$ өгөгдсөн тоонд тохирох $k$ оронтой ($0$-с $9$ хүртэл цифрээс бүрдэнэ) электрон язгуур болох $d$ тоог ол, эсвэл тийм тоо байхгүй болохыг гарга.

Оролт

Эхний мөрөнд $k$ болон $d$ бүхэл тоонууд өгөгдөнө ($1 ≤ k ≤ 1000$; $0 ≤ d ≤ 9$).

Гаралт

$k$ болон $d$ өгөгдсөн тоонд тохирох тоо оршин байгаа бол тэр тоог нэг мөрөнд хэвэл. Хэрэв оршин байхгүй бол "No solution" гэж хашилтгүйгээр хэвэл.

Сонгосон тоо маань яг $k$ оронтой ($0$-р эхлээгүй) байх ёстой. Мөн бид $0$-н тоог $0$-р эхлээгүй гэж үзнэ.

Орчуулсан: Баярхүү

Жишээ тэстүүд

Оролт
4 4
Гаралт
5881
Оролт
5 1
Гаралт
36172
Оролт
1 0
Гаралт
0

Тэмдэглэл

For the first test sample $dr(5881)  =  dr(22)  =  4$.

For the second test sample $dr(36172)  =  dr(19)  =  dr(10)  =  1$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...