E. Азтай тооны төлөөлөл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$4$ болон $7$-н цифрүүд нь азтай цифрүүд гэдгийг бид мэднэ, хэдий тийм ч Вася $0$-н цифрт дуртай ба түүнийгээ азтай тоо гэж үздэг. Азтай тооны аравтын бичлэг нь зөвхөн азтай цифр агуулсан, сөрөг биш бүхэл тоо байна. Жишээ нь, $0, 47, 7074$ азтай тоо байна, харин $1, 7377, 895, -7$ биш юм.

Васяд санах хэрэгтэй $t$ эерэг чухал тоо байгаа. Вася их муxар сүсэгтэй учраас тэр зөвхөн азтай тоонууд санахыг хүсэж байна. Тэгэхээр тэр чухал тоо бүрийг яг зургаан ширхэг (Вася илүү тоо санаж чадахгүй байгаа) азтай тооны нийлбэрээр төлөөлүүлэхийг чамаас хүсэж байна. Тэгээд Вася эдгээр зургаан тоог санаж, ямар ч үед чухал тоог тооцож чадна.

Чухал тоо $t$ бүрийг зургаан ширхэг азтай тооны нийлбэрээр төлөөлүүлнэ, эсвэл энэ нь боломжгүй байна.

Оролт

Эхний мөрөнд нэг бүхэл $t$ $(1 ≤ t ≤ 5000)$ тоо байна.

Дараагийн $t$ мөрүүдэд чухал тоонуудын жагсаалт нэг бүхэл $n_{i}$ $(1 ≤ n_{i} ≤ 10^{18})$ тоо байна.

$C++$ хэлны оролт гаралтын урсгалд $\%lld$ буюу 64 битийн бүхэл тоог унших болон бичихэд хэрэглэж болохгүй. Харин $cin$, $cout$ урсгал болон $\%I64d$-г ашиглахад илүү тохиромжтой.

Гаралт

$t$ мөрүүд хэвлэнэ. $i$-р мөр нь $i$-р чухал тооны хариултыг агуулсан байх ёстой: хэрвээ шийдэл байгаа бол уг мөрөнд яг зургаан азтай тоо байх ба нийлбэр нь $n_{i}$-тэй тэнцүү байна, хэрвээ шийдгүй бол уг мөрөнд $-1$ гэж хэвлэнэ.

Олон хариулт байгаа бол тэдний аль нэгийг хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
5
42
17
444
7
51
Гаралт
7 7 7 7 7 7
-1
400 0 40 0 4 0
7 0 0 0 0 0
47 4 0 0 0 0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...