Codeforces Round #804 (Div. 2)
4 өдрийн дараа |
A. Жефф болон цифрүүд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Жеффэд тус бүр $0$ болоод $5$ гэсэн цифр бичигдсэн $n$ ширхэг хөзөр байгаа. Тэрээр хэсэг хөзрийг сонгож шугамын дагуу жагсаан тоо үүсгэв. Жеффэд байгаа хөзрүүдээр үүсгэж болох $90$-д хуваагдах хамгийн их тоо ямар тоо байх вэ?
Жефф $0$-ээр эхлээгүй тоог үүсгэнэ. Иймд $0$ тоо нь урдаа тэгийг агуулаахгүй. Жефф бүх хөзрийг ашиглах албагүй.
Оролт
Эхний мөрөнд $n$ тоо ($1 ≤ n ≤ 10^3$) өгөгдөнө. Дараагийн мөрөнд $n$ ширхэг $a_1, a_2, ... , a_n$ ($a_i = 0$ эсвэл $a_i = 5)$ тоо өгөгдөнө. $a_i$ нь $i$ дахь хөзөрт бичигдсэн цифрийг илэрхийлнэ.
Гаралт
Үүсгэх $90$-д хуваагдах хамгийн их тоог хэвлэнэ. Тийм тоо олдохгүй бол $-1$ гэж хэвлэнэ.
Орчуулсан: Э.Шүрэнчулуун
Жишээ тэстүүд
Оролт
4 5 0 5 0
Гаралт
0
Оролт
11 5 5 5 5 5 5 5 5 0 5 5
Гаралт
5555555550
Тэмдэглэл
In the first test you can make only one number that is a multiple of 90 -- $0$.
In the second test you can make number $5555555550$, it is a multiple of $90$.