A. Жэфф ба Тоймлолт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жэффд төрсөн өдрийн бэлгэнд $2n$ ширхэг $a_1,a_2,...,a_{2n}$ бодит тоо авчээ. Хүү бүхэл биш тоог таашаадаггүй тул зарим тоог нь багахан өөрчлөийг хүсчээ. Чухамдаа тэрээр дараах байдлаар дараалсан $n$ үйлдлийг гүйцэтгэх гэж байна:

  • Аль аль нь өмнө нь сонгогдоогүй $i,j$ индексүүдийг сонгоно.
  • $a_i$ тоог өөрөөс нь ихгүй түүнд хамгийн ойр болгож өөрчилнө. (ө.х $a_i$-г $\lfloor a_i \rfloor$ болгоно)
  • $a_j$ тоог өөрөөс нь ихгүй түүнд хамгийн ойр болгож өөрчилнө. (ө.х $a_j$-г $\lceil a_j \rceil$ болгоно.)

Гэсэн ч тэрээр энэ дарааллыг өгсөн хүний сэтгэлийг сэвтээхгүй гэсэндээ үйлдлийн өмнөх нийт тоонуудын нийлбэр ба үйлдлийн дараах нийт тоонуудын нийлбэрийн зөрүүний абсолют утгыг хамгийн бага байлгахыг хүсч байгаа билээ. Түүнд тусалж зөрүүний хамгийн бага абсолют утгыг олно уу!

Оролт

Эхний мөрөнд $n (1\le n\le 2000)$ тоо өгөгдөнө. Дараагийн мөр нь $2n$ ширхэг$ a_1, a_2, ..., a_{2n} (0\le a_i\le 10000)$бодит тоонууд өгөгдөх ба тоо бүрийн таслалаас хойш яг 3 орон өгөгдөнө.

Гаралт

Олох зөрүүг таслалаас хойш яг 3 оронтой нь хэвлэнэ үү.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
3
0.000 0.500 0.750 1.000 2.000 3.000
Гаралт
0.250
Оролт
3
4469.000 6526.000 4864.000 9356.383 7490.000 995.896
Гаралт
0.279

Тэмдэглэл

In the first test case you need to perform the operations as follows: $(i = 1, j = 4)$, $(i = 2, j = 3)$, $(i = 5, j = 6)$. In this case, the difference will equal $|(0 + 0.5 + 0.75 + 1 + 2 + 3) - (0 + 0 + 1 + 1 + 2 + 3)| = 0.25$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...