Монгол хэлээр
In English
По-Русски
Сайтын тухай
Тэмцээнүүд
Бодлогууд
Чансаа
Орчуулгын саналууд (209)
mn/350-A
com/350-A
Хадгалах
Fullscreen
# Хугацааны хязгаарлалт Валера Codesecrof-н ээлжит шатанд бэлтгэж байна. Тэр нэг бодлого бэлдчихсэн ба энэ бодлогон дээр хугацааны хязгаарлалт(ХХ) тогтоохыг хүсчээ. Валера $n$ ширхэг зөв бодолт хийсэн ба эдгээрийн ажиллах хугацааг (секундээр) нь мэдэж байгаа. Мөн түүнд $m$ ширхэг буруу бодолт байгаа ба эдгээрийн ажиллах хугацааг (секунд) ч мөн мэдэж байгаа. Валера ХХ-ыг $v$ секундээр тогтоох гэж байгаа. Бодолтын ажиллах хугацаа $v$ секундээс хэтрэхгүй бол энэ бодолт нь систем тестийг давлаа гэж үзнэ. Мөн бодолтын ажиллах хугацаа $a$-н хувьд $2a\le v$ тэнцэтгэл биш биелж байвал энэ бодолтыг систем тестийг "нөөц хугацаатайгаар" давлаа гэе. Эцэст нь Валера ХХ $v$ секундыг дараах нөхцөлүүдийг хангаж байхаар тогтоохоор шийджээ: 1. v-бүхэл тоо 2. Зөв бодолт бүр систем тестийг давах ёстой. 3. Дор хаяж нэг зөв бодолт систем тестийг нөөц хугацаатайгаар давах хэрэгтэй. 4. Буруу бодолт бүр систем тестийг давах ёсгүй. 5. $v$ нь 1,2,3,4 нөхцөлүүдийг хангах $v$ тоонуудын хамгийн бага нь байх ёстой. Валерад ХХ-н хамгийн сайн утгыг олоход тусална уу. (эсвэл нөхцөлийг хангах тоо олдохгүйг тогтоо) ## Оролт Эхний мөрөнд $n, m (1\le n,m\le 100)$ тоонууд өгөгдөнө. Удаах мөрөнд $n$ ширхэг зөв бодолтуудын ажиллах хугацааг илэрхийлэх бүхэл тоонууд $a_1,a_2,...,a_n (1\le a_i\le 100)$ зайгуур тусгаарлагдан өгөгдөнө. 3 дахь мөрөнд $m$ ширхэг буруу бодолтуудын ажиллах хугацааг илэрхийлэх тоонууд$ b_1,b_2,...,b_m (1\le b_i\le 100)$ Зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. ## Гаралт Нөхцөлийг хангах ХХ-ын утга олдвол түүнийг хэвлэ, эс бөгөөс -1 гэж хэвлэнэ үү. -- Төрбат
Жишээ тэстүүд
Оролт
3 6 4 5 2 8 9 6 10 7 11
Гаралт
5
Оролт
3 1 3 4 5 6
Гаралт
-1