Codeforces Round #792 (Div. 1 + Div. 2)
22:57:43 |
Codeforces Round #793 (Div. 2)
3 өдрийн дараа |
Educational Codeforces Round 129 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 1)
7 өдрийн дараа |
Codeforces Round #794 (Div. 2)
7 өдрийн дараа |
A. Хугацааны хязгаарлалт
хугацааны хязгаарлалт 2 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Валера Codesecrof-н ээлжит шатанд бэлтгэж байна. Тэр нэг бодлого бэлдчихсэн ба энэ бодлогон дээр хугацааны хязгаарлалт(ХХ) тогтоохыг хүсчээ.
Валера $n$ ширхэг зөв бодолт хийсэн ба эдгээрийн ажиллах хугацааг (секундээр) нь мэдэж байгаа. Мөн түүнд $m$ ширхэг буруу бодолт байгаа ба эдгээрийн ажиллах хугацааг (секунд) ч мөн мэдэж байгаа.
Валера ХХ-ыг $v$ секундээр тогтоох гэж байгаа. Бодолтын ажиллах хугацаа $v$ секундээс хэтрэхгүй бол энэ бодолт нь систем тестийг давлаа гэж үзнэ. Мөн бодолтын ажиллах хугацаа $a$-н хувьд $2a\le v$ тэнцэтгэл биш биелж байвал энэ бодолтыг систем тестийг "нөөц хугацаатайгаар" давлаа гэе.
Эцэст нь Валера ХХ $v$ секундыг дараах нөхцөлүүдийг хангаж байхаар тогтоохоор шийджээ:
- v-бүхэл тоо
- Зөв бодолт бүр систем тестийг давах ёстой.
- Дор хаяж нэг зөв бодолт систем тестийг нөөц хугацаатайгаар давах хэрэгтэй.
- Буруу бодолт бүр систем тестийг давах ёсгүй.
- $v$ нь 1,2,3,4 нөхцөлүүдийг хангах $v$ тоонуудын хамгийн бага нь байх ёстой.
Валерад ХХ-н хамгийн сайн утгыг олоход тусална уу. (эсвэл нөхцөлийг хангах тоо олдохгүйг тогтоо)
Оролт
Эхний мөрөнд $n, m (1\le n,m\le 100)$ тоонууд өгөгдөнө. Удаах мөрөнд $n$ ширхэг зөв бодолтуудын ажиллах хугацааг илэрхийлэх бүхэл тоонууд $a_1,a_2,...,a_n (1\le a_i\le 100)$ зайгуур тусгаарлагдан өгөгдөнө. 3 дахь мөрөнд $m$ ширхэг буруу бодолтуудын ажиллах хугацааг илэрхийлэх тоонууд$ b_1,b_2,...,b_m (1\le b_i\le 100)$ Зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Гаралт
Нөхцөлийг хангах ХХ-ын утга олдвол түүнийг хэвлэ, эс бөгөөс -1 гэж хэвлэнэ үү.
Орчуулсан: Төрбат
Жишээ тэстүүд
Оролт
3 6 4 5 2 8 9 6 10 7 11
Гаралт
5
Оролт
3 1 3 4 5 6
Гаралт
-1