B. Агуулах

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эрт урьд нэгэн цагт дэлхий илүү үзэсгэлэнтэй, нар илүү тод, өвс илүү ногоон бас зайдас илүү амттай байсан үед Арландиа хамгийн хүчирхэг улс байсан. Энэ улсын нийслэлд бидний баатар ДрэвДэ ажилладаг байсан. Тэр програмчлаж чадахгүй ба асуудлуудыг шийдэж чадахгүй (үнэндээ энэ үед цөөхөн хүн л компьютертэй байсан) боловч баяртай байдаг байсан. Тэр шидэт, алкохолгүй ундаа Огудар-Олок хадгалагддаг агуулахад ажилладаг. Бид түүний ажлыг нарийн тодорхойлохгүй ба агуулахын хялбаршуулсан хувилбарыг авч үзнэ.

Агуулах нэг бүрдэл тавиуртай. Агуулахад $n$ тавиур байх ба тавиур бүр $m$ хэсэгт хуваагдана. Тавиурууд дээрээс доошоо $1$-с эхлэн дугаалагдах ба тавиурын хэсгүүд зүүнээс баруун тийш $1$-с эхлэн дугаарлагдана. Хэсэг бүрт нэг хайрцаг ундаа байх боломжтой ба ДрэвДэ хайрцагтай байгаа хэсэгт нэмж хайрцаг хэзээ ч тавихгүй. ДрэвДэ ажлынхаа үед байн байн дүүрсэн хэсэгт хайрцаг тавих хэрэгтэй болж байгааг анзаарсан. Энэ тохиолдолд түүний шийдэл их энгийн. ДрэвДэ уг хэсгийг алгасаад баруун талынхруу нь харна. Хэрвээ энэ хэсэг хоосон байвал ДрэвДэ хайрцгаа энд тавина. Хэрвээ хоосон биш байвал тэр баруун тийш хамгийн эхний хоосон хэсгийг хайна. Тавиурын төгсгөл хүртэл хоосон хэсэг олдохгүй бол ДрэвДэ яг доорх тавиураас, тэгээд түүний доод талынхаас гээд явна. Мөн тэр шинэ тавиурруу орох бүртээ тавиурын эхнээс эхлэн хайна. Хэрвээ тэр хайрцаг тавих хоосон хэсэг олж чадахгүй бол шууд хайрцагны бүх ундааг уугаад баригдахгүйн тулд бүх хоосон лонхыг хол аваачиж хаяна.

Маш их Огудар-Олок уусан нэгэн гайхалтай үдэшлэгний дараа ДрэвДэ таныг туслахыг хүсч байна. Түүнтэй адилгүй нь та програмчилж чадна мөн түүгээр ч барахгүй агуулах дахь хайрцаг тоолох үйл ажиллагааг загварчлах нь таны хувьд хялбархан ажил байх болно.

Тоолох үйл ажиллагаа хоёр төрлийн асуулга мэссэжүүдийг агуулна:

  • «$+1 x y id$» (энд $x$, $y$ нь бүхэл тоонууд, $1 ≤ x ≤ n$, $1 ≤ y ≤ m$, ба $id$ нь Латин жижиг үсгээс тогтох $1$-c $10$ хүртэлх тэмдэгтийн урттай тэмдэгт мөр). Энэ асуулга нь агуулахад $x$ тавиурын $y$-р хэсэгт тавигдах ёстой $id$ тодорхойлогчтой хайрцаг байгаа гэдгийг илэрхийлнэ. Хэрвээ уг хэсэг дүүрэн байвал дээр тодорхойлсон дүрмийг ашиглана. Та энэ асуулгад хариулах шаардлагагүй.
  • «$-1 id$» (энд $id$ нь Латин жижиг үсгээс тогтох $1$-c $10$ хүртэлх тэмдэгтийн урттай тэмдэгт мөр). Энэ асуулга нь агуулахаас $id$ тодорхойлогчтой хайрцаг устгагдсан гэдгийг илэрхийлнэ. Та энэ асуулгад хариулах ёстой (гаралтын форматыг харна уу).

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоон утгууд $n$, $m$ ба $k$ ($1 ≤ n, m ≤ 30$, $1 ≤ k ≤ 2000$) байх ба тавиуруудын өндөр болон өргөн мөн таны шинжлэх хэрэгтэй агуулах дахь үйлдлүүдийн тоо юм. Дараагийн $k$ мөрөнд асуулгууд дээр тодорхойлсон форматтайгаар байна.

Гаралт

«$-1 id$» төрлийн асуулга бүрийн хувьд салангид мөрөнд хоёр бүхэл тоон утгыг хэвлэх буюу уг тодорхойлогчтой хайрцагны байх тавиурын дугаар болон хэсгийн дугаарыг хэвлэнэ. Хэрвээ уг хайрцаг байхгүй ч асуулга асуугдсан байвал «$-1 -1$»-г хашилтгүйгээр хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
2 2 9
+1 1 1 cola
+1 1 1 fanta
+1 1 1 sevenup
+1 1 1 whitekey
-1 cola
-1 fanta
-1 sevenup
-1 whitekey
-1 cola
Гаралт
1 1
1 2
2 1
2 2
-1 -1
Оролт
2 2 8
+1 1 1 cola
-1 cola
+1 1 1 fanta
-1 fanta
+1 1 1 sevenup
-1 sevenup
+1 1 1 whitekey
-1 whitekey
Гаралт
1 1
1 1
1 1
1 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...