A. Үзвэрийн эгнээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Кино театрт шинэ кино иржээ. $n$ хүн кино танхимын эгнээнд эгнэн суужээ. Тэдэнд нэг нэг $100$, $50$, $25$-тын дэвсгэртүүд байгаа. Киноны тасалбарын үнэ $25$ рубль ба тасалбар түгээгч хүн бүрээс тохирсон мөнгийг нь авах юм уу, тохирсон хариулт өгөх байдлаар яг тохирсон үнээр нь тасалбараа худалдаж чадах уу?

Тасалбар түгээгч эхний байдлаар ямар ч мөнгөгүй байна.

Оролт

Эхний мөрөнд нийт хүмүүсийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^5$).

Дараагийн мөрөнд $n$ ширхэг тоо зайгаар тусгаарлагдан байрлана. Эдгээр тоо нь хүн бүрт байх мөнгөн дэвсгэртийг илэрхийлэх $25$, $50$, $100$ гэсэн тоонуудын аль нэг нь байна.

Гаралт

Хэрвээ тасалбар түгээгч амжилттай худалдаж чадвал "YES" үгүй бол "NO".

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
4
25 25 50 50
Гаралт
YES
Оролт
2
25 100
Гаралт
NO
Оролт
4
50 50 25 25
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...