B. Бэхлэгдсэн цэгүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$n$ урттай сэлгэмэл гэдэг нь $0$-с $(n-1)$ хүртэлх бүхэл тоо бүр яг удаа байдаг бүхэл тоон дараалал юм. Жишээ нь $[0,2,1]$ нь урттай 3 сэлгэмэл бол $[0,2,2], [1,2,3]$ нар нь биш юм.

Функцийн бэхлэгдсэн цэг гэдэг нь функцээр өөрөө өөртөө буудаг цэг юм. Сэлгэмэл нь нэг талаасаа биектив функц. $a_0,a_1,...,a_{n-1}$ сэлгэмэлд $a_{i}=i$ байвал $i$ нь энэ сэлгэмлийн бэхлэгдсэн цэг юм. Жишээ нь $[0,2,1] $ нь 1 бэхлэгдсэн цэгтэй бол, $[0,1,2]$ нь 3 бэхлэгдсэн цэгтэй юм.

Танд $a$ сэлгэмэл өгөгджээ. Танд аль нэг хоёр элементийн байрыг солих үйлдэл зөвшөөрөгдсөн. (үйлдэл хийхгүй ч байж болно.) Таны даалгавар бол бэхлэгдсэн цэгийн тоог хамгийн олон болгох юм.

Оролт

Эхний мөрөнд $n (1\le n\le 10^5)$ тоо өгөгдөнө. 2 дахь мөрөнд $a_0,a_1,...,a_{n-1}$ сэлгэмэл өгөгдөнө.

Гаралт

Бэхлэгдсэн цэгийн тоо хамгийн ихдээ хэд байхыг илэрхийлэх ганц тоог хэвлэ.

Орчуулсан: Төрбат

Жишээ тэстүүд

Оролт
5
0 1 3 4 2
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...