C. Тоо хувиргах II

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Чамд $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ эерэг бүхэл тоонуудын дараалал болон сөрөг биш $a$, $b$ бүхэл тоонууд өгөгдсөн. Чиний даалгавар бол $a$ тоог $b$ тооруу хувиргах юм. Үүний тулд чи дараах алхамыг хийх болно:

  • одоо байгаа $a$-с нэгийг хасна;
  • одоо байгаа $a$-с $a$ mod $x_{i}$ $(1 ≤ i ≤ n)$-г хасна.

$a$ mod $x_{i}$ үйлдэл нь $a$ тоог $x_{i}$ тоонд үлдэгдэлтэй хуваана гэсэн үг юм.

Одоо чи $a$ тоог $b$ тооруу хувиргахад хэрэгтэй хамгийн бага алхамын тоог мэдэхийг хүсэж байна.

Оролт

Эхний мөрөнд нэг бүхэл $n$ ($1 ≤  n ≤ 10^{5}$) тоо агуулагдана. Хоёр дахь мөрөнд зайгаар тусгаарлагдсан $n$ бүхэл тоо $x_{1}, x_{2}, ..., x_{n}$ ($2 ≤  x_{i} ≤ 10^{9}$) байна. Гурав дахь мөрөнд $a$, $b$ хоёр бүхэл тоо агуулагдана ($0  ≤ b ≤  a ≤ 10^{9}$, $a - b ≤ 10^{6}$).

Гаралт

Нэг бүхэл тоо хэвлэнэ. $a$ тоог $b$ тооруу хувиргахад хэрэгтэй хамгийн бага алхамын тоо.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
3
3 4 5
30 17
Гаралт
6
Оролт
3
5 6 7
1000 200
Гаралт
206
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...