B. Азтай дэд дараалал

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Математикт дэд-дараалал гэж дарааллын хэсэг элементийг эрэмбийг нь алдагдуулалгүйгээр сонгож авсныг хэлдэг. Жишээ нь BDF нь ABCDEF-гийн дэд дараалал болно. Харин дэд-тэмдэгт мөр гэдэг нь тэмдэгт мөрийн дараалсан тэмдэгтүүдээс тогтсон дэд дараалал юм. Жишээ нь BCD нь ABCDEF тэмдэгт мөрийн дэд-тэмдэгт мөр болох юм.

Танд $s_1$, $s_2$ гэсэн хоёр тэмдэгт мөр ба өөр нэг тэмдэгт мөр $virus$ өгөгдсөн. $virus$ дэд-тэмдэгт мөрийг агуулаагүй хамгийн урт $s_1$, $s_2$-н ерөнхий дэд дарааллыг олно уу.

Оролт

$3$ мөрөнд $s_1$, $s_2$, $virus$ тэмдэгт мөрүүд нэг нэг мөрөнд өгөгдөнө. ($1 ≤ |s1|, |s2|, |virus| ≤ 100$).

Тэмдэгт мөрүүд зөвхөн Англи цагаан толгойн том үсгүүдээс тогтоно.

Гаралт

$virus$-г агуулаагүй $s_1$, $s_2$-н хамгийн урт дэд дарааллыг хэвлэнэ. Олон хариутай бол алийг нь ч хэвлэсэн болно.

Шаардлагыг хангах ямар ч дэд дараалал олдохгүй бол "0" гэж хэвлээрэй.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
AJKEQSLOBSROFGZ
OVGURWZLWVLUXTH
OZ
Гаралт
ORZ
Оролт
AA
A
A
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...