G. Үгийн төгсгөл ба дэд бүлэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд $s_{1}, s_{2}, ..., s_{n}$ гэсэн $n$ ширхэг тэмдэгт мөрүүдийн бүлэг өгөгдсөн байна.

Та бүлгээс дараах хоёр нөхцөлийг хангасан $s_{i_{1}}, s_{i_{2}}, ..., s_{i_{k}}$ $(1 ≤ i_{1} < i_{2} < ... < i_{k} ≤ n)$ дэд бүлгийг олох ёстой:

  • дэд бүлэг дэхь тэмдэгт мөр бүр хоосон биш $t$ тэмдэгт мөрөөр төгсөх ёстой.
  • дэд бүлгийн элэментүүдийн тоо нь аль болох их байна.

Таны даалгавар бол олсон дэд бүлэгт байх элэментүүдийн тоог хэвлэх юм.

Оролт

Эхний мөрөнд $n$ $(1 ≤ n ≤ 10^{5})$ бүхэл тоо агуулагдана. Энэ нь бүлгийн тэмдэгт мөрүүдийн тоо юм. Дараагийн $n$ мөр бүрт тэмдэгт мөр агуулагдана. $i$-р мөрөнд хоосон биш $s_{i}$ тэмдэгт мөр байна.

Тэмдэгт мөр бүр нь зөвхөн жижиг латин үсэгнүүдээс бүрдэнэ. Бүх $s_{i}$ тэмдэгт мөрүүдийн нийлбэр нь $10^{5}$-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Олсон дэд бүлгийн тэмдэгт мөрүүдийн тоог нэг мөрөнд хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
6
bb
bb
b
aaa
aa
z
Гаралт
3

Тэмдэглэл

Жишээ тестийг харъя. Шаардсан дэд бүлэгт $s_{1}, s_{2}, s_{3}$ гэсэн гурван тэмдэг мөр байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...