F. Мухар сүсгийн ажиглалт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та хэд хэдэн орны дунд хамгийн алдартай мухар сүсгүүдийн тархалтын талаар бичсэн шинжлэх ухааны судалгааг уншдаг ба эдгээр өгөгдлүүд дээр шинжилгээ хийхийг хүсч байна. Ялангуяа ямар мухар сүсгүүд нь ихэнх орнуудад алдартай байна вэ гэдгийг мэдэхийг хүсч байна.

Өгөгдөл нь дараах форматтай нэг файл хэлбэрээр өгөгдөнө: тусдаа мөрөнд улсын нэр байна, тэгээд уг улсад алдартай мухар сүсгүүдийн жагсаалт нэг мөрөнд нэг оролт хэлбэрээр байна. Оролт тус бүр нь урдаа од "$*$" болон нэг ширхэг хоосон зай, тэгээд мухар сүсгийн нэрийг агуулна. Нэг орны хувьд оролтууд нь давтагдахгүй байна. Оролтын эхний мөр нь улсыг илтгэнэ. Оролтонд хамгийн багадаа нэг мухар сүсэг агуулагдсан байна.

Улсын нэр нь хоосон биш үгсийн дараалал байх ба үг тус бүр нь зөвхөн Англи цагаан толгойн үсгүүдээс тогтоно. Улсын нэрэнд байх үгүүд хоорондоо нэг эсвэл хэд хэдэн зайгаар тусгаарлагдана.

Мухар сүсгийн нэр нь хоосон биш үгсийн дараалал байх ба үг тус бүр нь зөвхөн Англи цагаан толгойн үсгүүдээс тогтоно. Мухар сүсгийн нэрэнд байх үгүүд хоорондоо нэг эсвэл хэд хэдэн зайгаар тусгаарлагдана.

Хэрвээ хоёр нэрний харгалзах үгсийн дарааллууд нь тэнцүү байвал та уг хоёр нэрийг ижилхэн гэж авч үзэж болно. Та үгсийг харьцуулахдаа том үсэг болон жижиг үсгийн ялгааг тооцохгүй.

Хамгийн олон улсад ажиглагдсан мухар сүсгүүдийн нэрийн жагсаалтыг хэвлэ. Бүх улс ялгаатай нэртэй байна.

Оролт

Оролтонд 2-с 50 мөр байна. Оролтын мөр бүр хамгийн багадаа 1 хамгийн ихдээ 50 тэмдэгт агуулна.

Ямар ч мөр хоосон зайгаар эхлэх эсвэл төгсөхгүй.

Гаралт

Хамгийн олон улсад ажиглагдсан мухар сүсгүүдийн нэрийн жагсаалтыг хэвлэхдээ цагаан толгойн үсгийн дарааллаар хэвлэнэ үү. Мухар сүсэг бүрийн нэрийн үсгүүдийг жижиг болгосон байх ёстой (нэг мухар сүсгийн нэр өөр, өөр улсуудад том, жижиг үсгийн ялгаатай байж болно).

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
Ukraine
* Friday the   13th
* black   cat
* knock the   wood
USA
* wishing well
* friday   the   13th
Holland
France
* Wishing Well
Гаралт
friday the 13th 
wishing well 
Оролт
Spain
* Tuesday the 13th
Italy
* Friday the 17th
Russia
* Friday the 13th
England
* rabbit foot
Гаралт
friday the 13th 
friday the 17th 
rabbit foot 
tuesday the 13th 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...