E. Хар муурнуудын дайралт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Өнөөдөр чи гэрээсээ дөнгөж гартал нэгэн хачирхалтай зүйл ажиглагджээ. Хаалганы хажууханд хар муурнууд цугласан байсан ба бүгд түгшсэн шинжтэй байв. Чи эхний алхмаа хийтэл тэд ухас хийн чам руу гүйлдэв. Тэд яг л чамайг зогсоохыг хүсэж байгаа мэт харагдаж байх нь тэр!

Чи шулууны дагуу $(0, 0)$ цэгээс $(a, 0)$ цэгрүү $v$ хурдтай явж байгаа. Мөн тэнд $n$ муур байгаа ба чиний замд саад хийхийг хүснэ. Муур аль ч чиглэл рүү $u$-аас хэтрэхгүй хурдаар явна. Хэрэв муур чиний явах хэсэгт чамаас урьтаж эсвэл чамтай зэрэгцэж очиж чадвал саад хийж чадсан гэсэн үг.

Чамд $a$, $v$, $u$, $n$ гэсэн дөрвөн бүхэл тоо болон муурнуудын координат $(x_{i}, y_{i})$-үүд өгөгдөнө. Чиний замд хамгийн ихдээ хэдэн муур саад болох вэ?

Оролт

Эхний мөрөнд $a$, $v$, $u$, $n$ $(1 ≤ a ≤ 10000; 1 ≤ v, u ≤ 100; 1 ≤ n ≤ 1000)$ гэсэн дөрвөн бүхэл тоо өгөгдөнө. Дараагийн $n$ мөр бүрт $i$ дэх муурны байрлалыг илэрхийлэх $x_{i}$, $y_{i}$ $(-100 ≤ x_{i}, y_{i} ≤ 100)$ гэсэн хоёр бүхэл тоо өгөгдөнө.

Муур бүр ялгаатай цэгт байрлана.

Гаралт

Хамгийн ихдээ хэдэн муур саад болохыг хэвлэ.

Орчуулсан: Бат-Од

Жишээ тэстүүд

Оролт
1 1 5 4
0 3
4 -4
7 0
-2 -2
Гаралт
3
Оролт
10 5 3 4
7 5
5 2
10 -7
15 0
Гаралт
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...